Шууд Chart

Мүн Жэ Ин: Өмнөд Солонгос улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй

2017-11-02 15:00:46

Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгч Мүн Жэ Ин парламентын чуулган дээр хэлсэн үгэндээ тус улс  хэзээ ч цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, цөмийн зэвсэгтэй болохгүй гэдгийг онцлон мэдэгдээд байна. Тэрээр Солонгосын хойгт энх тайван тогтвортой байдлыг хадгалж үлдэх нь онцгой чухал  болохыг  тэмдэглэн хэлсэн  юм.

Үүний зэрэгцээ  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч  Умард Солонгост хандаж  цөмийн  хөтөлбөр, зэвсгээсээ татгалзахыг дахин  уриаллаа.  Тэрээр  мөн  Умард Солонгос  цөмийн зэвсэгтэй гэдэгтэй  эвлэрч, хүлээн зөвшөөрч болохгүйг  анхааруулж байлаа. Үүний зэрэгцээ  Умард Солонгосын  эсрэг хориг арга хэмжээ авч, шахалт дарамт үзүүлэх нь онцгой чухал болохыг тэмдэглэсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн  Жэ Ины  энэ мэдэгдлийг консерватив сөрөг хүчнийхний зүгээс сүүлийн үед  гарах  болсон уриалга санаачлагын хариу  гэж харж болохыг Ионхап  агентлаг  тэмдэглэсэн  банйа. Өмнөд  Солонгосын Солонгосын Эрх  чөлөө намынхан  Америкийн  тактикийн  цөмийн зэвсгийг нутаг  дэвсгэртээ байрлуулах нь зүйтэй  гэж уриалах  болсон. Тус намын тэргүүн Хон Ён Пхё Америкийн удирдагчдыг ятгах зорилгоор  өнгөрсөн 7 хоногт тус улсыг зориод ирсэн юм. Тэрээр Америкийн засгийн газар, Конгрессын  гишүүд, нэр нөлөө бүхий шинжээчидтэй  уулзалт хэлэлцээ хийгээд ирсэн юм.  Өмнөд  Солонгосын  сөрөг хүчнийхэн  Умардын пуужингийн болон цөмийн аюул  заналхийллээс  ийм аргаар  хамгаалах  нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Гэхдээ АНУ-ын батлан хамгаалахын  сайд  Мэттис  Өмнөд  Солонгосынн  батлан  хамгаалахын  сайдтай  хэдхэн хоногийн өмнө  уулзахдаа  тактикийн цөмийн зэвсгийг  Өмнөдийн нутаг дэвсгэрт байрлуулах нь  цөмийн  зэвсэг үл дэлгэрүүлэх  олон улсын хүчин чармайлтанд  сөргөөр  нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлсэн. АНУ-ын  тактикийн цөмийн зэвсгийг  Өмнөдийн нутаг дэвсгэрт өмнө нь байрлуулж байсан. 

Харин 1990 иэд  оны эхэн  үед  стратегийн  бус  цөмийн  зэвсгүүдийг  Өмнөдийн нутгаас гаргасан.  Умардын  аюул  заналхийлэл  нэмэгдэхийн  хэрээр  Өмнөд Солонгост Америкаас энэ төрлийн зэвсгийг  буцааж нутаг дэвсгэртээ байрлуулах санал уриалга ийнхүү гардаг. Энэ удаад бүр илүү хүчтэйгээр яригдаж  байна. Сүүлд  явуулсан социологийн  судалгаагаар л гэхэд Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Америкийн цөмийн зэвсгийг  нутаг дэвсгэртээ байрлуулахыг дэмжиж байна гэсэн дүн гарсан  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мүн Жэ Ин: Өмнөд Солонгос улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй   
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй