Шууд Chart

ОХУ-ын засгийн газрын дарга Дмитрий Медведев БНХАУ-д айлчилж байна

2017-11-02 15:08:50

ОХУ-ын засгийн газрын  дарга Дмитрий Медведевийн БНХАУ-д  хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Бээжин хотын Ардын  хурлын ордонд ОХУ-ын  Ерөнхий сайд Дмитрий Медведев,  Хятадын  Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян  нарын уулзалт хэлэлцээ боллоо.

Энэ уулзалтаар  2 талын харилцаа, хамтын  ажиллагааны  тухай хэлэлцлээ.  Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян  тус улсын  Коммунист намын  19-р  их хурлын  дараа айлчилж байгаа анхны гадаад орны удирдагч болж байгааг онцлоод Хятадын удирдагч Си Зиньпин  2 орны  харилцаа,  хамтын ажиллагааг өндөр, дээд түвшинд хүргэхээ баталж буйг мэдэгдсэн юм. Мөн Хятад улс харилцан илтгэлцлээ  бэхжүүлж,  хамтын  ажиллагаагаа  цаашид  өргөжүүлэхийг илэрхийлсэн юм. 

Засгийн газар  хоорондын  энэ  яриа хэлэлцээний дараа  2 тал  эрчим хүч,  хөдөө аж ахуйн  салбарт  хамтран ажиллах тухай  хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Оросын засгийн газрын дарга Дмитрий Медведев мөн Хятадын удирдагч Си Зиньпинд бараалхлаа.  Тяньаньмэний талбай  дахь  ардын баатруудын  хөшөө дурсгалд  цэцэг  өргөж,  Жэнминь Жибао  сонины  төв байранд зочилсон  юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын засгийн газрын дарга Дмитрий Медведев БНХАУ-д айлчилж байна  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Andrea Maur [5.59.78.xxx] 2017-11-02 18:58
Өнөөдөр зээлээ аваарай. Би мөнгө олоход хүндрэлтэй хүнд зээл өгдөг. Би бас хөрөнгө оруулалт, гол санхүүжилттэй хамтарч ажилладаг. Надад мөнгө хэрэгтэй, маш энгийн нөхцөлд 3% -ийн жилийн хүүтэй зээл авахад надтай холбоо бариарай. Э-мейл дээр миний нөхцөл байдлыг шууд мэдэгдээрэй: andreamaur3@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй