Шууд Chart

НАСА: Ангарагийн гадаргуу дээр явагчаа 23 ширхэг камераар тоноглоно

2017-11-03 16:47:40

АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа буюу НАСА агентлаг “Ангараг 2020” нэртэй даалгавар гүйцэтгэхээр олон судалгаа туршилтуудыг хийсээр байгаа. Үүний нэг нь ангарагийн гадаргуу дээр явагч машины технологийг хөгжүүлэх. Энэ дотроос ангараг гарагын гадаргуу дээр буусан даруйдаа ямар ч асуудалгүйгээр эргэн тойрныхоо дүрс бичлэгийг бичиж, эх дэлхий рүү илгээх асуудлыг онцолж байна. Насагийн инженерүүд шинээр илгээх тээврийн хэрэгслийн судалгааны төхөөрөмжинд 23 ширхэг видео камер суурилуулах болсон талаар мэдээлэл юм.

Ингэснээр, 360 хэмийн дүрс бичлэгийг өндөр чанартайгаар бичих, гарагийн гадарга дээрх хөрсний бүтэц, агаарын хэм, нарны эрчим хүч зэрэг бусад ач холбогдолтой зүйлсийг судлахад шаардлагатай юм байна. Сансар судлал, ангараг гарагийн судлалыг сансрын хөлгөөс хөөрөх, буух бүхий л мөчүүдийг шууд эх дэлхүү рүү дамжуулахаар зорин ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Насагийн “Пэйтфиндер” нэртэй ангарагийн гадаргуу дээр явагчийг 1997 оноос эхлэн бүтээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тухайн үед анхны хувилбар нь 5 камертай байсан байна. Энэ нь нэгдүгээрт шаардлагатай обекьтийн дүрс мэдээллийг авахад хангалттай, 2-рт эрчим хүчний зарцуулалт бага гэх мэт бусад ач холбогдолтой байжээ.

Одоо “Ангараг-2020” төслийн хүрээнд зохион бүтээж байгаа ангарагийн шинэ явагчийг 23 камераар тоноглох ажил АНУ-ын Калифорни мужийн Пасаден дэх НАСА-гийн Лабораторид явагдаж байгаа юм байна. Эдгээр 23 камерийн хэд хэдэн ширхэг нь ангараг дээр явагчийн чигүүлийн дотор хэсэгт байрлах юм. Энэ нь тус гараг дээр орших хөрс шороо, чулууны дээжийг судлах зориулалтаар ашиглагдах юм байна. Мэдээж, судалгаа туршилтыг чанарын өндөр хэмжээнд хийх тул камерийн хүчин чадал сайн байх шаардлагатай гэдгийг онцолсон.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА: Ангарагийн гадаргуу дээр явагчаа 23 ширхэг камераар тоноглоно  
Үзсэн: 2658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй