Испанийн үндэсний шүүхийн коллегоос тус улсын засгийн газрын шийдвэрээр огцруулсан Каталонийн засаг захиргаанд ажиллаж байсан 8 хүнийг хорих шийдвэрийг өчигдөр гаргаад байна. Тэдний дунд тус автономит мужийн орлогч даргаар ажиллаж байсан Ориол Жункерас засгийн газрын гишүүн байсан өөр 7 улс төрч багтаж байгаа юм.
Испанийн үндэсний шүүхийн коллегоос тэдэнд 2,3 ны өдөр ирж мэдүүлэг өгөх зарлан дуудах өгсөн байсан. Өчигдөр ирж байсан мэдээллээр болж Пучдемон шүүхэд очиж мэдүүлэг өгөхгүй, хууль ёсны шинэ засгийн газар эмхлэн байгуулсан тул төлөөлөгчдөө илгээнэ гэж байсан. Тиймээс Пучдемон болон засгийн газрын өөр 4 гишүүнээс бусад нь Мадрид дахь шүүх дээр очицгоосон байна. Прокурорынхон Каталоний удирдагчдыг төсвийн хөрөнгө үрэн таран хийсэн, бослого хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж, турхирсан гэдэг үндэслэлээр буруутгаж байна.
Шүүхээс тэднийг энэ хэргүүдийг үйлдсэн буруутай гэж үзэх юм бол Испанийн хуулиар 30 хүртэл жилийн хугацаагаар хорих ялтай юм байна. Каталонийн засаг захиргааны тэргүүн асан Пучдемоний хувьд одоо Бельгид байгаа. Тэрээр юуны түрүүнд Бельгиэс улс төрийн орогнол хүсэхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн аюулгүй байдал, эрх чөлөөг нь хангахтай холбоотой асуудлаас болж Бельгид очоод байгаагаа мэдэгдсэн.
Харин шүүх Каталонийн улс төрчидтэй холбоотой гэх хэргийг шударгаар шүүнэ гэсэн баталгаа өгвөл засгийн газрынх нь гишүүн байсан 4 улс төрчийнхөө хамтаар Испани руу буцахаа мэдэгдэж байна.
Ийнхүү Каталонийн тусгаар тогтнолыг зарлах гэсэн тэдний хүчин чармайлт эсрэгээр эргээд байна. Өнөөдрөөс тусгаар тогтнолоо зарлахыг санаачлагчид болоод дэмжигчид Испанийн шүүхийнхний энэ шийдвэрийг эсэргүүцэн ямар нэгэн томоохон ажиллагаа зохион байгуулж магадгүй. Мөн үймээн дэгдэж болзошгүй гэдэг болгоомжлол бас гарч байна.
| Каталонийн улс төрчдийг баривчиллаа | ||
| Үзсэн: 2771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.