Шууд Chart

Жером Пауэллийн нэрийг АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүний албанд дэвшүүллээ

2017-11-04 11:21:43

Холбооны нөөцийн сангийн тэргүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Жером Пауэллийн нэрийг дэвшүүлж байгаагаа зарлаад байна. Пауэлл нь  Холбооны  нөөцийн сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2012 оноос хойш ажиллаж байгаа юм. Хуульч  мэргэжилтэй Пауэлл нь Карлайл Групп  хэмээх  хөрөнгө  оруулалтын  томоохон компаний түнш.

Харин  Холбооны  нөөцийн сангийн  одоогийн тэргүүн нь  Жанет Иеллен. 2014  онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед томилогдож байсан. АНУ-ын  Төрийн шинэ  тэргүүн  Холбооны  нөөцийн  сангийн тэргүүнийг  дахин  томилдог нь бараг  уламжлал  болчихоод  байсан.  Гэхдээ Трамп Ерөнхийлөгч  өөрийн хүнээ Төв банкны тэргүүнээр  сонгохыг хүсч ийнхүү Пауэллийн нэрийг дэвшүүлж  сенатын гишүүдэд  хандаж  дэмжлэг  үзүүлэхийг уриалсан байна.  Трамп  Ерөнхийлөгчийн  сонгуулийн  өмнө л   одоогийн  тэргүүн  Жанет Иеллений  хэрэгжүүлж буй  бодлогыг шүүмжилдэг байсан. 

Холбооны нөөцийн сан 2008-2009 оны  хямралын үед бодлогын хүүг аажмаар нэмэх бодлогыг  явуулж  ирсэн. Одоо бол энэ бодлогын хүүгийн хэмжээ 1-1,25 д хүрсэн байгаа.  Трамп Ерөнхийлөгч харин энэ хүүгийн хэмжээг зохиомлоор буулгаж байна гэж буруутгадаг байсан. Гэхдээ шинээр томилогдох Пауэлл ч ийм бодлого баримтлах байх гэж мэргэжилтнүүд харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жером Пауэллийн нэрийг АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүний албанд дэвшүүллээ   
Үзсэн: 1878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй