Шууд Chart

ОХУ: Хямралд ядуусаасаа илүү баян чинээлэг хүмүүс өртөж байна

2017-11-04 11:27:47

Эдийн засгийн их сургуулийн  хөгжлийн төвийн шинжээчид судалгааныхаа дүнд  ядуу, амжиргааны өртөг багатай иргэдээс илүүтэйгээр баян чинээлэг  хүмүүст  хямрал  хүчтэй  сөрөг  нөлөө  үзүүлж  байна гэж дүгнэсэн байна.  

Судалгааны багийнхан  Оросын нийт хүнийг  орлогынх нь түвшингээр  нь 5 бүлэг  болгон хуваасан  байна.  Ингээд  хамгийн  бага  болон  дундаж,   өндөр орлоготой хүмүүст  хямрал  хэрхэн нөлөөлж  байгааг  харьцууулан судалсан байна. Мөн Оросын эдийн засаг энд  онд  сэргэж  эхэлсний ашиг  тусыг  аль бүлгийнхэн нь  илүү хүртэж  байгааг  ч  судалсан байна. энэ  судалгааны  дүнд 2015-2016 оны хооронд  тус улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралын үед ядууст хэмнэх ч зүйл  угаасаа байгаагүй  бол  дундаж  давхаргынхан, өндөр орлоготой хүмүүс  хэрэглээгээ  эрс танаж эхэлсэн байна. судалгааны  дүнгээр дундаж  давхаргынхан хэрэглээгүй 15,7 хувиар, хамгийн  бага орлоготонгууд  4,8 хувиар  танахад хүрч байсан байна.

Ингэхдээ  согтууруулах ундаа,  тамхи, гутал  хувцаст  бага мөнгө  зарцуулах болсон бол зоогийн газраар үйлчлүүлэхээ багасгаж, ахуйн  хэрэглээний  болон тавилгын худалдан  авалт  эрс  буурсан.  Мөн тээвэр, холбооны  зардлаа хүмүүс ихээр  танаж  байсныг  тогтоосон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: Хямралд ядуусаасаа илүү баян чинээлэг хүмүүс өртөж байна  
Үзсэн: 3945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.190.xxx] 2017-11-05 08:35
Yaduud ni ugaasaa urtuh yum baihhvi biz de yu bicheed bn aa
Зочин [202.131.229.xxx] 2017-11-04 15:10
МАНАЙД БАС БАЯН НЬ ӨРТДӨГ БОЛ УУ

Бидэнтэй нэгдээрэй