Шууд Chart

Ерөнхийлөгч Мадуро гадаад өр, төлбөр тооцоотой холбоотой асуудлаа эргэн харахаа мэдэгдлээ

2017-11-04 11:43:22

Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро  тус улсын гадаад өр болон бусад төлбөр тооцоотой холбоотой тохиролцоогоо шинэчлэхээ  амаллаа.  Өөрөөр хэлбэл гадны орон, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд төлөх өрийнхөө хугацаа, хэмжээ зэргийг дахин судалж  өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Үүний тулд  тэрээр дэд Ерөнхийлөгч  Тарек Эль Аиссами  тэргүүтэй  тусгай  комисс байгуулж байгаагаа зарласан юм. Гэхдээ маргааш  төлөх хувиартай  PDVSA газрын тосны  компаний 1,2 тэрбум ам долларын  өрөө хугацаанд нь төлөхөө амалсан. Дэлхийн  зах зээл  дээрхи газрын  тосны  үнэ  ханш  эрс унаснаас үүдэлтэйгээр төсвийн орлого хэт буурч  Венесуэлын  эдийн засаг гүн хямралд  орчихоод  байгаа юм.  Бараа бүтээгдэхүүнхий хомсдол  үүсээд  байгаа юм. Үүнээс болоод олон нийтийн  эсэргүүцэл  тэмцэл ч ихсээд  байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Мадуро гадаад өр, төлбөр тооцоотой холбоотой асуудлаа эргэн харахаа мэдэгдлээ  
Үзсэн: 2007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй