Эртний Египетийн Гизагийн пирамид дотроос нууцлаг өрөөг эрдэмтэн судлаачид олж илрүүлжээ. Хуфугийн пирамидын энэ нууцыг тайлах зорилгоор Япон, Египет, Франц болон Канадын эрдэмтэн судлаачид 2015 оноос томоохон судалгаа хийж эхэлсэн.
Тэд зузаан хананых нь цаана байгаа орон зайг гурван хэмжээст дүрслэлээр харуулдаг “сансрын туяаны зураглалын арга”-аар Хуфугийн пирамид дотор асар том хонгил байгааг олж илрүүлснээ мэдээлсэн юм.
Хуфугийн пирамидын төв хэсэгт орших 30 орчим метр урт энэ хонгил нь ямар зориулалттай, дотор нь юу байгаа вэ гэдгийг тодорхойлж хараахан чадаагүй байна. Энэ хэсэгт Хуфу фараоны шарил болон эдэлж хэрэглэж байсан зүйлс байж магадгүй гэсэн таамаглалтай байгаагаа судлаачид мэдэгдэж байна. Хуфугийн пирамидыг МЭӨ 2483-2509 онд Египетийн фараон Хуфу бариулсан гэдэг юм. Энэ нь Египетийн хамгийн том пирамид бөгөөд 140 метр өндөр билээ.
| Египетийн Хуфугийн пирамид дотор нууцлаг зүйл байгааг тогтоожээ | ||
| Үзсэн: 3841 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.