Шууд Chart

"The Сenter" хэмээх цамхгийг 5,2 тэрбум ам.доллараар худалджээ

2017-11-06 13:51:21

Хонг Конг төдийгүй дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад ордог "CK Asset Holding" компанийг эзэмшигч Ли Ка Шин өөрийн эзэмшлийн "The Center" хэмээх цамхгаа 5,2 тэрбум америк доллараар худалдлаа. Энэ нь, барилгын салбарын түүхэнд, нэг оффисын барилга хамгийн өндөр үнэд хүрч, шинэ дээд амжилт тогтоосон байна. Харин үүнээс өмнө буюу 2016 онд Шанхай хотын "Century Link complex" цамхаг 2,95 тэрбум ам.долларын үнэд хүрч, дэлхийн хамгийн үнэтэй оффисын барилгад тооцогдож байсан юм.

"The Center" цамхгийг 1995 оноос эхлэн 3 жилийн туршид барьж, 1998 онд ашиглалтад орсон бөгөөд нийтдээ 346 метр өндөр, 73 давхар, бүхий 111.500 м.кв оффисийн талбай, 1200 м.кв үйлчилгээний талбай 402 автомашины зогсоолтой юм. Уг барилга бүхэлдээ ган хийцээр баригдсан гэдгээрээ онцлогтой. Мөн энэ барилга нь хотынхоо 5 дахь өндөр барилгад тооцогддог аж. "The Сenter" цамхгийг худалдан авагч нь Хятадын улсын өмчит "Сhina energy reserve and chemical group"-г тэргүүлдэг Хятад, ХонгКонгийн хөрөнгө оруулагчдын консорциум юм байна.

Хонг Конг-ийн олон улсын санхүү бизнесийн дүүрэгт байрлах оффисын барилгууд, дэлхийн хамгийн өндөр түрээстэй үл хөдлөх хөрөнгүүдэд тооцогддог. Энэ дүүрэгт оффисын 1 метр2 талбайн түрээс, дунджаар 269 америк долларын ханштай байдаг гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"The Сenter" хэмээх цамхгийг 5,2 тэрбум ам.доллараар худалджээ  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй