Шууд Chart

Дэлхийн хамгийн жижиг зочид буудал

2017-11-06 14:01:01

Йордан голын зүүн эрэгт орших баруун Азийн Йордан улсын элсэн цөлд, өдгөө 64 настай Мухаммед Малахеем дэлхийн хамгийн жижиг 5 одтой зочид буудлыг 2011 онд байгуулсан байна. Гэхдээ тэрээр энэ буудлыг зүгээр барилга барьж байгуулсангүй, харин 1938 оны Volkswagen Beetle автомашинаа ашиглан тохижуулж бүтээжээ. Түүний нээсэн энэхүү зочид  буудал Арабын хамгийн үзэсгэлэнтэй, аялж жуулчлахад хамгийн тохиромжтой, үзэж харах зүйл арвин бүсэд оршдог байна.

Нэг удаад ердөө 2 зочин хүлээн авах боломжтой энэ зочид буудал хоногийн 56 америк долларын үнэтэй. Харин өрөөний гаднах болон дотоод тохижилтыг түүний охин уламжлалт гар аргаар урлаж, чимэглэсэн өнгөлөг дэрээр тохижуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ буудал нь зөвхөн 2 хүн орж унтах зориулалттай, ойролцоогоор 3 метр квадрат талбайтай юм. Тэрээр буудалдаа саатсан гийчдийг зочид буудлаас холгүйхэн орших өөрийн гэрт бэлтгэсэн үндэсний халуун хоол, кофегоор дайлдаг байна. 

Гэхдээ одоогоор түүний энэ буудлыг Генисийн номд бүртгээгүй байгаа аж. Одоогийн байдлаар, 2008 онд Германы Амберг хотын “Эххаусл” зочид буудал дэлхийн хамгийн жижигхэн зочид буудлаар шалгарч, Генисийн номд бичигджээ. Энэ буудлын өрөөний өргөн нь 2.5 метр, талбай нь 53 метр квадрат бөгөөд нэг хос л багтах хэмжээтэй юм. Хана, шал зэрэг нь нилээд нарийн боловч орчин үеийн технологиудаар тохижсон, таван одтой зочид буудал юм.

Энэ байшинг анх 1728 онд барьсан бөгөөд дөнгөж гэрлэсэн хосууд амьдарч байсан юм. Тус буудал нь жижгээр зогсохгүй таван одтой буудлууд дундаас хамгийн хямд нь бөгөөд нэг хоноход хоногийн 200 америк доллар юм байна.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн жижиг зочид буудал  
Үзсэн: 2858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй