Шууд Chart

“Iphone X” гар утасны борлуулалт өндөр байна

2017-11-06 14:22:23

Компьютерын програм хангамж, суурин болон зөөврийн ком, ухаалаг гар утас электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээж, борлуулдаг алдарт "Apple" корпорацын анхны ухаалаг мэдрэгчтэй iPhone загварын гар утас бүтээсний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус корпорац 10 жилийн ойн хүрээндээ "iPhone 10" утсаа танилцуулж, өнгөрсөн Баасан гарагт дэлхийн 100 гаруй хотын зах зээлд гаргаад байна. Зах зээлд нэвтрэхээс хэдхэн хоногийн өмнөхөн “Business Insider” сэтгүүлд бичсэнээр ""Apple" компанийн шинэ аппарат гаднаа гял цал, ганган чамин харагдаж буй ч хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна, улмаар "iPhone X"-ийн эрэлт огцом унах төлөвтэй байгаа" хэмээн мэдээлж байсан.

"Apple"-ийн нийт орлогын 60-70 хувь нь iPhone-оос шалтгаалдаг учраас, хэрвээ төлөв байдал үнэн бол тэд санхүүгийн хувьд маш хүнд сорилттой тулгарах байсан юм. Харин зах зээлд гарсан өдрөөсөө эхлэн мянга мянган хэрэглэгчид энэхүү утсыг худалдан авахаар дэлгүүрийн гадна урт дараалал үүсгэжээ. Австралийн Сидней хотод л гэхэд нээлтийн өдрийн өглөөний 8 цаг гэхэд 1000 гаруй хэрэглэгчид урд дараалал үүсгэн нээлтийг хүлээж байлаа. Мөн Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Сингапур дахь "Apple"-ийн дэлгүүрүүдэд ч урт дараалал үүсээд байна. Хятад л гэхэд, өглөөний 5 цагт эхний үйлчлүүлэгч дугаарлаж эхэлжээ.

""iPhone 10"" гар утсыг нийтдээ 10 сая ширхгийг үйлдвэрлэн борлуулахаар төлөвлөөд байсан бол  дэлхий даяар явуулсан урьдчилсан захиалгын дүнгээс харахад 50 сая хол даваад байгааг тус компанийн худалдаа борлуулалт хариуцсан захирал мэдээлж байна. "iPhone 10" гар утасны тухайд, ямар ч товчлуургүй бөгөөд "Фэйс Айди" буюу нүүр царайг таних технологийг суулгаж өгссөнөөрөө онцлогтой. 3D камер суулгаж өгсөн учраас хурууны хээ таних технологиос илүү, хурдан бас шинэлэг юм. Мөн өндөр нягтшилтай, 16 мегапикселийн камертай. Мөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэгдэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Iphone X” гар утасны борлуулалт өндөр байна  
Үзсэн: 3847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.233.xxx] 2017-11-07 08:26
iphone 10 gej garsan yumuu 8 bish biluu iphone X ee 10 gerj unshaad baigaa yumuu
Зочин [109.12.71.xxx] 2017-11-06 20:09
za teruugeer yadiin jaaxan tevchix xeregtei daraa ni barag bugdeeree ene gar utsiig barih bolno
Зочин [103.212.119.xxx] 2017-11-06 19:33
mongol ediin zasag hymraltai baigaa tul mongold zarahgui gej shiidsen gesen
Mongol [202.21.106.xxx] 2017-11-06 17:53
Manaid xezee zaragdax ium be? Manaixan ch bas avmaar bna mobicomoo???
Зочин [202.21.106.xxx] 2017-11-06 22:33
Лангуун дээр 3400000 гэж бна гэсэн

Бидэнтэй нэгдээрэй