Шууд Chart

Тамхины ишийг ашиглаж серфингийн самбар зохион бүтээжээ

2017-11-06 16:35:05

АНУ-ын Калифорни мужийн серфингийн тамирчин, үйлдвэрлэлийн дизайнер Тэйлор Лэйн, байгаль орчныг хамгаалах, энэ талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд, дахин боловсруулах материал буюу хог хаягдал ашиглаж, серфингийн самбар бүтээжээ. Далайн наран шарлагын газруудыг хамгаалах, цэвэрлэж ажиллуулах зорилготой ашгийн бус байгууллага болох "Surfrider Foundation"-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зохион бүтээгчид ба инноваци бүтээгчид хэмээх нэртэй тэмцээнд зориулж, "The roach tail" нэртэй энэхүү самбараа зохион бүтээжээ.

Тэмцээний гол зорилго бол, далайд хаягдаж байгаа хог хаягдлыг ашиглаж, бүтээл хийх юм. Тиймээс, Тэйлор 10 мянган ширхэг татсан тамхины иш ашиглаж, серфингийн самбар зохион бүтээжээ. Тамхины ишээ цуглуулахын тулд, Тэйлорын баг Төв Калифорнийн эрэг дагуу наран шарлагын газруудыг цэвэрлэж, самбарт ашиглах түүхий эд буюу тамхины ишийг цуглуулж авчээ. Самбарыг бүтээхэд, тамхины ишнээс гадна, загасны дэлгүүрээс шилэн ховил, болон буурцгийн давирхай зэргийг ашиглан бүтээсэн байна.

Серфингийн самбар бүтээх гэсэн нэг биш хэд хэдэн удаагийн оролдлого, 200 цагийн турш шантралгүй хөдөлмөрлөсний эцэст Тэйлорын баг, төмсний уут, дахин боловсруулсан сав, баглаа боодлын материал, хог хаягдлаас цуглуулж хийсэн бусад ижил төрлийн самбаруудыг ардаа орхиж, тэмцээнд түрүүлжээ. Түүний энэ төсөл амжилттай болсон учраас төслөө улам сайжруулж, боловсронгуй болгох, мөн шинээр 3 өөр төрлийн серфингийн загвар дээр ажиллаж байна.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тамхины ишийг ашиглаж серфингийн самбар зохион бүтээжээ  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй