Шууд Chart

“Өнөр бүл” хүүхдийн төв өнгө нэмлээ

2017-11-07 11:15:40

Албан ёсны мэдээллээр манай улсын хэмжээнд 18 нас хүртэлх 940 гаруй хүүхэд нийт 37 асрамжийн газарт хүмүүждэг байна. Эдгээр газруудын томоохон төлөөлөл болсон МУ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн ӨНӨР БҮЛ төв нь 1974 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ. Тус төвд одоогоор 2-18 насны 160 гаруй эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, өнчин хүүхдүүд байдаг. Өнгөрсөн жилээс эхэлж тэд байрныхаа засварыг хийж эхэлжээ. Биднийг нэг сард сурвалжилахаар очиход хүүхдүүд ийм нөхцөлд амьдарч байсан. 5-7 хүүхэд нэг өрөөнд, хичээл хийх ширээ нь хүрэлцэхгүй, хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж идэх чадварт ч суралгүй насанд хүрч амьдралд хөл тавьж байсан.

Угаасаа эндэхийн хүүхдүүд нэг өрөөндөө эгч дүүс болон том нь багыгаа харж хандан өсч торнидог. Тэдний энэ халуун ам бүлийн уур амьсгалыг илүү бодитой болгохын тулд Өнөр бүлийнхэн өрөө тасалгааг нь нэг айл шиг засч тохижуулжээ.  Нэг өрөөнд 4 хүүхэд байлаа гэхэд 7 хоногоор хоол хүнсээ аваад багштайгаа хамтраад өөрсдөө хоолоо хийж иддэг болжээ.

Мөн 50-60 хүүхдийг нэг багш хариуцаж ажилладаг байсан бол одоо 10 хүүхдийг нэг багш хариуцаж хүүхдүүдтэй илүү ойроос харьцаж тэдний хичээл, дугуйлан гээд бүхий л зүйлд нь санаа тавьж ажиллаж байна гэв.

Амьдрах орчинг сайжруулснаас гадна хүүхдүүдийг амьдралын зөв дадалд суралцуулах сургалт, дугуйланг хичээллүүлдэг байна. Ингэснээр хүүхдүүд нийгмийн амьдралд гарахдаа ахуйн боловсрол эзэмшээд гарах нь эргээд нийгэмдээ маш том эерэг үр дүнг үзүүлнэ гэж багш нар ярилаа. Энэ бол сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон өөрчлөлт, бас хүмүүжлийн нэг шинэ арга барил гэж мэргэжилтнүүд ярьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Өнөр бүл” хүүхдийн төв өнгө нэмлээ  
Үзсэн: 5717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-16 11:06
Сайхан үйл хийж бгаа хамт олонд амжилт хүсье
иргэн [124.158.125.xxx] 2017-11-08 15:29
ene zurag huuchnii zurag bna daa odoo mundag gegeeleg ungulug bolson bna leeee
иргэн [124.158.125.xxx] 2017-11-08 13:58
энэ өнчин хүүхдүүдийн ээжийнх оронд ээж аавийнх нь оронд аав болсон багш ажилчид хуарангийн орчноос салгаж халуун дулаан уур амьсгалтай гэр бүлсэг орчин бүрдүүлж амьдрах ухаан зааж ирээдүйн амьдралд нь зөв хөл тавьж байгаад нь их бахархаж байна ЖИРИЙН ИРГЭД Ч ГЭСЭН орон гэртээ засвар хийгээд амьдрахад сэтгэгдэл ямар байдаг билээ энэ хүүхдүүд ч бас л тийм зүйл хүсэж байсан нь мэдээж,,,,,,,
boldbaatar [66.181.179.xxx] 2017-11-08 11:40
Ajil hiisen bna,bagsh nar chini es zyigyi,yr chadbar myytai tobiin, zahiral ene tal deer sain ajillah heregtei,tanai gol ajil chini hyyhed shyy dee,hymyyjil ,syrlaga ih myydsan bna lee
naran [66.181.179.xxx] 2017-11-08 11:34
Saihan ajil hiisen bna,tus toviin huuhdiin humuijil ers myydsan ajillaj bagsh nariin yr chadbar myy bna,odoo ajillaj bgaa bagsh nar ni huuhed zodson syrag bgaa shuu
Зочин [66.181.176.xxx] 2017-11-07 18:48
Zuv saihan sanaachlgatai ajillaj b.gaa yum b.na amjilt husie
Төгсөгч [202.70.46.xxx] 2017-11-07 17:44
Orchin iluu saijirsan bish huuhdiin humuujil mash muu bolson bnlee ah egch nariin daruulga heregtei bsiin ene n humuujil olgodog bailaa. negnee hundleh tal dr anhaaraagui zuvhun orchin gd yah bilee dee ketsuumdaa hairan huuhduud
Зочин [124.158.125.xxx] 2017-11-08 13:51
орчин тайван амгалан өнгөлөг байвал түүнээ дагаад сэтгэлгээ өөрчлөгдөнө. маш их хөдөлмөрлөсөн байна өнөр бүл хүүхдийн төвийн хамт олонд улам их амжилт хүсье
Зочин [124.158.125.xxx] 2017-11-08 13:52
хүүхдүүдийн ирээдүйн төлөө их зүйл хийсэн байна.Энэ хаягдсан өнчин хүүхдүүдийг ингэж хайрлаж хүмүүжүүлнэ гэдэг тийм амар ажил биш шүү

Бидэнтэй нэгдээрэй