Онцгой байдлын албанаас ирүүлсэн мэдээгээр Замын үүд суманд сураггүй алга болсон 8 настай охин одоог болтол олдоогүй хэвээр байна. Өчигдөр Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсээс 12 алба хаагч, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалттай ангийн 20 алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 11 алба хаагч, 1 автомашинтай нийт 43 хүн, 1 автомашинтай Замын-Үүд сумын 1, 2, 3, Сүлд, Борхойн багуудын нутаг дэвсгэрээр эрлийн ажиллагааг 23:50 цаг хүртэл зохион байгуулж, өнөөдөр эрлийг дахин эхлүүлэхээр болсон байна.
Мөн үүнээс гадна Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 16 настай Энхболд гэдэг хүү найзынхаа төрсөн өдөрт очино гээд 1 км-ийн зайтай байдаг найзынх руугаа өдөр 15 цагт гарсан ч одоо болтол сураггүй байна. Түүнийг сумынх нь 11 хүн өглөө 6 цаг болтол эрэн хайсан ч олдоогүй байна.
Өнөө өглөө 7 цаг 25 минутад эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.
| Сураггүй алга болсон охин одоог болтол олдоогүй хэвээр байна | ||
| Үзсэн: 1617 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.