Шууд Chart

Аймаг орон нутгийн хэмжээнд хувиараа гар үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд уралдаан зарлалаа

2017-11-07 11:54:02

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын модон болон зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан орон нутгийн ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн дунд үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнд аймгийн засаг дарга С.Гансэлэм, холбогдох албаны хүмүүс болон үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Энэ үеэр үйл ажиллагаанд оролцогсод өөрсдийн үйлдвэрлэж байгаа зөөлөн болон хатуу эдлэлийн хийц, загвар, чанар өнгө үзэмж, үнийн саналын хамт танилцууллаа.

Орон нутгийн зүгээс ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Аймаг орон нутагт өнгөрсөн онд боловсролын салбарт төсөвлөгдөж үлдсэн хөрөнгөөр гар аргаар үйлдвэрлэгчдийг санхүүжүүлэх, тэдний хийж буй ажлыг дэмжих уралдаан зарлалаа. Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид ерөнхий боловсролын сургуулиудад дутмаг байгаа ширээ сандал болон цэцэрлэгийн хүүхдийн ор хөнжилийн даавуу зэргийг хийж тус уралдаанд оролцсон байна.

Уралдаанд оролцож буй үйлдвэрлэгчид тухайн сандал ширээ, ор хөнжлийн даавуугаа тодорхой зааж өгсөн стандартын дагуу хийж чадаж байнауу гэдгийг тус тэмцээнийг зохион явуулжсан хүү төрийн хэлтэсээс шалгаж, үнэлж дүгнэлээ. Тухайлбал сургуулийн хүүхдэд зориулсан сандал ширээний стандартын хувьд 145см-ын өндөртэй хүүхдэд зориулсан ширээ гэхэд нормынхоо дагуу хийгдсэн байна уу гэдгийг үнэлэн шалгаруулах юм байна.

Мөн хүүхдийн ор хөнжилийн даавуу гэхэд харшил өгөхгүй, өнгө будаг гардаггүй материалаар хийгдэж байнауу үгүй юу гэдгийг тогтоон шалгаруулж авах юм байна. Иймээс иргэд тухайн бүтээлээ хийхдээ аль аль талаас нь бодож хийвэл илүү дээр гэдгийг холбогдох албанаас онцоллоо. Энэхүү уралдаан аймаг орон нутгийн гар үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжээд зогсохгүй шинээр баригдахаар төлөвлөгдөж буй сургууль цэцэрлэгийг эд материалын нөөц бололцоогоор хангахыг зорьж байгаа юм байна.

Тус үйл ажиллагаанд оролцож буй иргэдийн хувьд аймгийн удирдлагуудын зүгээс зохион байгуулж буй ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аймаг орон нутгийн хэмжээнд хувиараа гар үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд уралдаан зарлалаа  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй