Шууд Chart

Сэлэнгэ аймагт ойг доройтол, хомсдолоос хамгаалах зөвлөх баг ажиллаж байна

2017-11-07 12:14:29

Сэлэнгэ аймаг монгол орны ойн нөөц ихтэй аймгуудийн нэг. Тус аймгийн нийт газар нутгийн 43,7 хувийг ой бүхий газар эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ойн түймэр,  хортон шавьж, уул уурхайн олборлолт, хууль бус мод бэлтгэл зэрэг шалтгаануудын улмаас ойн нөөц ихээхэн хэмжээгээр буурахад хүрээд байгаа юм.

Ойн хомсдол доройтолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө боловсруулах нь сэдэвт хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт 2 өдөр боллоо. Уг хэлэлцүүлэгт зөвхөн ойн мэргэжилтнүүд бус бүхий л салбарын төлөөлөл оролцож өөр өөрсдийн зүгээс ой модоо хамгаалж чадах арга боломжуудаа танилцуулсан байна.  

Ойн хомсдол доройтолыг багасгах, ойг зүй зохистой ашиглах гол арга зам нь ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг зөв боловсруулж хэрэгжүүлэх явдал ажээ.  Хэдийгээр  ойн менежментийн болон ой хамгаалах  төлөвлөгөөтэй явж  ирсэн боловч  энэ нь зөвхөн ойн салбарын ажиллагсад, ойчидод  чиглэгдсэн байдаг байсан байна. Иймээс олон талын оролцоо бүхий  үр дүн өгөхүйц  төлөвлөгөө боловруулах  шаардлага үүсээд байна.

Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөний нэг хэсэг нь орон нутагт ажлын байр болгох, орлого олох эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах  арга замыг бий болгоход чиглэгдэж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцогчид ч энэ талаар өөрсдийн санал бодлыг ийнхүү ярьж байна.

Хэлэлцүүлэг явуулснаар Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ойн хомсдол доройтолоос үүдэлтэй хүлэмжийн хийг ялгарлыг бууруулахад чиглэсэн ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, орон нутгаас санал зөвлөмж авах  зорилготой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймагт ойг доройтол, хомсдолоос хамгаалах зөвлөх баг ажиллаж байна  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй