Энэ сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сураггүй алга болсон найман настай охин өнөөдрийг хүртэл олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн үед “Хүүхэд алга боллоо”, “Эрэн сурвалжилж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд ихээхэн цацагдах болсон. Алга болсон хүүхдүүд олдож байна уу.
Баримт -1 энэ оны 8-н сард Бэлхээс зэргэлдээ айлуудын 5 хүүхэд алга болсон.
Тухайн хүүхдүүдийг цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжилж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шилхэнцэг хайрханы агуйгаас олсон. Сураггүй алга болоод 4 хоносон тэд Улаанбаатар хотоос зугаалах зорилгоор ийнхүү гэрээсээ гарсан гэж мэдүүлжээ.
Баримт-2 2012 онд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух 16 настай хүү сураггүй алга болсон.
Хүүгийн цогцсыг сарын дараа Бага тэнгэрийн амны орчмоос олсон. Сүүлийн жилүүдэд хүүхэд алга болох хэрэг гарах нь нэмэгдсэн. Энэ нь эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Алга болсон хүүхдийг цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжилж, хайх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлдэг. Дорноговь аймгийн Замын-Үүдэд сураггүй алга болсон найман настай охиныг хайх ажил үргэлжилж байна.
Алга болсон үрээ хаана ямар байдалтай байгааг мэдэж чадахгүй сэтгэл нь шаналж байгаа олон эцэг эх байна. Хүүхэд алга болж байгаа энэ мэт сэтгэл түгшээсэн хэргээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналтыг өндөржүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна.
Сэтгүүлч: Л.Алтанхишиг
| Алга болсон хүүхдүүд олдож байна уу | ||
| Үзсэн: 3316 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.