Их Британийн тэрбумтан, бизнесмэн Ричард Брэнсон өөрийн "Virgin Galactic" төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа сансрын жуулчин тээвэрлэгч сансрын хөлгөө 7-хон сарын дараа туршихаар болсон талаар мэдээлсэн байна. Энэ талаар тэрээр Нью-Йорк хотод болсон ”Сайнэнержи Глобал Форум” нэртэй бага хуралд оролцох үеэрээ мэдэгджээ.
"Virgin Galactic" компани өмнө нь сансрын аялал жуулчлалын зориулалтын “SpaceShipTwo (SS2)” нэртэй сансрын хөлгийнхөө “Юнайти” загварын ээлжит туршилтаа амжилттай хэрэгжүүлсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус хөлөг дараагийн ээлжид дэлхийн агаар мандал хүртэлх сансрын хөлгийн туршилтаа хийхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн. Энэ нь ойролцоогоор 3-4 сарын хугацаа зарцуулах шаардлагатай бол харин үүний дараа ердөө гуравхан сарын дараа Ричард Брэнсон өөрөө сансрын хөлгийн туршилтын нислэгийн багт орох юм байна.
"Юнайти" загварын сансрын хөлгийг анх энэ оны хоёрдугаар сард албан ёсоор танилцуулж байсан бол анхны нислэгээ есдүгээр сарын 8-нд хийж байсан юм. Өмнө нь 2014 онд "Virgin Galactic" компани "Интерпрайз" нэртэй загварын хөлгөө туршиж байсан ч туршилт амжилтгүй болж, Калифорнийн өмнөд хэсэгт орших Мохавийн цөлд сүйрч байсан юм байна. тус загварын адил хэлбэр хэмжээгээр энэ удаагийн юнайти загварын хөлгийг бүтээсэн байна. Тухайн үед болсон ослын шалтгаан хөлгийн ажиллагаатай ямар ч холбоогүй харин нисэгчийн буруугаас болсон гэдгийг тайлбарлаж байжээ. Харин энэ удаад өмнөх алдаагаа дахин давахгүйн тулд аюулгүйн байдлыг бүрэн хангаад байгааг мэдээлсэн юм.
| Ричард Брэнсон сансрын хөлгөө нисгэхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.