Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota" компани шинэ загварын бага оврын цахилгаан автомашины туршилтаа энэ оны сүүлээр Тайланд улсад хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар Японы "NHK" телевизийн суваг уламжиллаа.
"Toyota" компанийн албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ оны 12 дугаар сард Тайландын Бангкок хотод 2 жилийн хугацаатай туршилтаа эхлүүлэхээр болсон талаар онцолсон байна. Тус туршилтыг Тайландын техникийн их сургуультай хамтран хийх юм. Тодруулбал, Тайландын их сургуулийн цогцолборын талбайд нэг зорчигч суух зориулалттай 30 гаруй бага оврын цахилгаан хэрэгслийг туршиж, аюулгүйн ажиллагааны эцсийн дүгнэлтийг хийх юм.
Тус загварын эко автомашиныг зах зээлд нэвтрүүлснээр эдийн засаг нь хурдацтай өсөн нэмэгдэж буй Азийн орнуудад ихэвчлэн тохиолддог буюу тэр дундаа хүн амын нягтшил ихтэй хотод замын хөдөлгөөний түгжрэлийг багасгана хэмээн үзэж байгаа. Үүнээс гадна агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн утааны хэмжээг бууруулах зорилготой хэмээн "Toyota" компанийн удирдлагууд онцолжээ.
| "Toyota" компани бага оврын цахилгаан автомашинаа туршина | ||
| Үзсэн: 2381 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.