Шууд Chart

Европын агаарын тээврийн компаниуд олон улсын нислэгт зорчигчийн биеийн жинг шалгадаг болжээ

2017-11-08 16:21:29

Европын агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны нислэгийн үеийн нийт жингийн талаарх үнэн зөв мэдээллийг цуглуулахын тулд, шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Финляндын Фин эйр  компанийн хэвлэлийн төлөөлөгч Пайвит Тэллквистийн мэдээлж байгаагаар долоо хоног бүрийн Мягмар болон Лхагва гаригуудад , Хелсинки олон улсын нисэх буудлаас, зорчиж байгаа зорчигчдын жинг шалгаж, оруулах юм байна.

Уг хөтөлбөрт эхний ээлжид, 180 гаруй хүн сайн дураараа оролцож, биеийн жингээ шалгуулж, оролцсон байна. Цаашдаа 2000 хүнийг судалгаанд хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Онгоцны нийт жинг үзэх зорилгоор зохион байгуулсан уг хөтөлбөрт, зохион байгуулагчдын хэлж байгаагаар, тооцоолж байсныг бодвол олон хүн оролцлоо гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Энэ хөтөлбөрт оролцоход, зөвхөн тухайн хүний биеийн жинг нууцлалтайгаар бүртгэн авах бөгөөд, харин оролцогчийн холбогдох бусад мэдээллийг авахгүй юм байна.

Одоогоор туршилтын шатандаа явж байгаа уг хөтөлбөр, ирэх 2018 оноос албан ёсоор хэрэгжүүлэх юм. Зөвхөн нийт онгоцны жинг бодитоор мэдэх боломжтойгоос гадна, зорчигчдыг нас хүйсээр нь ангилж, онгоцны дундаж жинг тооцож гаргах юм. Одоогийн байдлаар, олон улсын онгоц үйлдвэрлэгч компаниуд, 2009 онд, Европын агаарын тээврийн аюулгүй байдлын агентлагаас гаргасан судалгааны дагуу, онгоц болон бусад дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг. Харин Фин эйр бараг 20 жилийн өмнөх уг судалгааг шинэчлэн тогтоох, нислэгийн төлөвлөгөөг сайжруулахын тулд, хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг гаргахаар зорьж байгаа юм.

 Тус компани уг хөтөлбөрөө 11-р сараас эхлүүлсэн нь бас учиртай. Өвлийн улиралд, зорчигчдын хувцас зузаан байдаг нь ч, онгоцны бодит жинг тооцоолоход тодорхой нөлөө үзүүлдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын агаарын тээврийн компаниуд олон улсын нислэгт зорчигчийн биеийн жинг шалгадаг болжээ  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй