Украйн улсын нийслэл Киев хотод бүрэн цахилгаанаар ажилладаг унадаг дугуйгаар, нэг удаагийн цэцэглэлтээрээ хамгийн олон км замыг туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоож, гиннесын номд бичигдэхээр болсон байна. Делфаст нэртэй уг цахилгаан дугуйг дугуйчин Витали Архипкин унаж, нийтдээ 16,5 цагийн турш 367 км, 37 метр, 36 см замыг туулжээ. Шинэ дээд амжилт тогтоогоод зогсохгүй, цахилгаан автомашины шинэ эрин үеийг тодорхойлогч гэгддэг, автомашин үйлдвэрлэгч Тесла моторсын модел 3 загварын тогтоосон амжилтыг давсан үзүүлэлт боллоо. Өнгөрсөн 2016 онд олон нийтэд танилцуулсан Тесла Модел-3 загвар нэг удаагийн цэнэглэлтээрээ ойролцоогоор 346 км зам туулах хүчин чадалтай юм байна.
Делфаст дугуйг цахилгаан хөдөлгүүрээр тоноглосноос гадна, ухаалаг гэдгээрээ онцлогтой. Цагт 34-50 км цаг хурдлах чадалтай уг дугуйнд, ухаалаг дэлгэц суулгаж, өгч үүгээрээ хурд, явсан км болон газарзүйн байрлал зэргийг тогтоох боломжтой. Зохион бүтээгчид уг дугуйг цаашид хөгжүүлж, хүчин чадлаас хамаарч 3 өөр загвар гаргаж бүтээсэн байна.
Прайм загвар бол, хамгийн хол замыг туулахаар бүтээсэн бол, Топ загвар нь 50 км цаг хурдлах хүчин чадалтай бол, Лите загвар нь эдгээр загвараас чадал үзүүлэлтийн хувьд бага учраас, хамгийн хямд үнэтэй зах зээлд гарахаар байгаа юм.
Одоогийн байдлаар, Кикстартер цахим худалдааны сайт дээр урьдчилсан захиалга авч эхэлсэн бөгөөд, үнийн хувьд 2719-4000 америк долларын үнэтэй худалдаанд гарахаар байна.
| Цахилгаанаар ажилладаг дугуйгаар 367 км зам туулж, дэлхийн дээд амжилт тогтоожээ | ||
| Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.