АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод төвтэй “Маркфоргэт” технологийн компани 3D хэвлэх үйлдвэрийг ажиллуулдаг. Тус компани тус технологийн хурдыг цаашид одоо байгаа хэмжээнээс 50 дахин илүү хурдтай болгохоор зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
Аливаа биет эд материалыг 3D принтерээр хэвлэн гаргах технологи хөгжиж байгаагийн нэг нь “карбон фейбер” гэх материалд суурилагдсан 3D технологи юм. Энэ нь эд анги үйлдвэрлэлтийн хувьд цаг хугацаа, төсөв хэмнэсэн хамгий хурдан арга замуудын нэг болоод байгаа. Өнөөдрийн байдлаар “Маркфоргэт” компани технологийн хурдыг нэмэгдүүлж, шинэчлэх хүрээнд ойролцоогоор 30 сая америк долларын хөрөнгө оруулалтын босгоод байгаа юм.
Үүнээс гадна Сиемэнс, Майкрософт Венчүрэс болон Порше Эс-И компани болон бусад хэд хэдэн компани энэ 3D принтерийн төслийн хувьцаа эзэмшигчээр байдаг аж. Өмнө нь тус компани 100 мянган америк долларын санхүүжилтээр 3D принтерийн тусламжтайгаар металл, төмөр эд материал хэвлэн гаргадаг технологийг танилцуулж байсан.
Харин одоо энэ металл эд зүйлийг хэвлэн гаргадаг 3D принтерийн технологийн хурдыг 50 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа gr. Маркфоргэт компани хөрөнгө оруулагчдаас авсан санхүүжилтээр 3D принтерийн технологийг төлөвлөсөн хэмжээнд хүргэн хөгжүүлэх нь аль аль талдаа ашигтайг онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч компаниудын хувьд үр дүнтэй, ашигтай нөхцлийг бүрдүүлж өгнө гэж үзэж байна.
| 3D хэвлэх технологийн хурдыг 50 дахин нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 1529 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.