Шууд Chart

Австралийн иргэн Жек Макни 36 цагийн турш виртуал тоглоом тоглож, шинэ амжилт тогтоожээ

2017-11-10 12:07:32

Технологийн хөгжил видео тоглоом тэр дундаа виртуал ертөнц рүү илүү гүн нэвтрэн орж байна. Хүний орон зайн мэдрэмжийг бодит орчноос хиймэл буюу виртуал орон зайд аваачиж байгаа технологид тоглосон л бол болих хүсэл бараг төрдөггүй. Тэгвэл Австралийн залуус нэгэн сонирхолтой туршилтыг хийсэн байна. Энэ бол виртуал тоглоомоор хэр удаан хугацаагаар тоглох боломжтойг тогтоох туршилт юм. Энэ туршилтаар Австралийн иргэн Жек Макни гэгч залуу виртуал тоглоомоор 36 цаг тоглосон байна. Энэ бол дэлхийн шинэ дээд амжилт юм.

Туршилтыг “Эйч-Ти-Си вайв”-ийн “Титл Браш” график тоглоомын программ дээр хийсэн байна. Энэ нь виртуал технологийн ертөнцөд зураг зурдаг тоглоом юм. Тусс тоглоомоор тоглосон залуу хэдэн хэдэн цагийг зурж өнгөрөөжээ. Тэрээр хүүхэлдэйн кино болон уран зөгнөлт киноны баатруудыг зуржээ. Үүнд, “Симпсоныхоны гэр бүл” “Покемоны” баатрууд, зэрэг мөн холливүүдийн нэрт жүжигчин Том Хэнксийн тоглосон “Сураггүй болсон нь” зэрэг киноны хэсгийн зургуудийг зуржээ. Дэлхийн шинэ дээд амжилт тогтоох зорилготой энэ туршилтыг нэг ч минут таслалгүйгээр бичлэг хийж дамжуулсан байна. Үзэгчдийг уйдахгүйн туллд Жек Макни хөгжилтэй яриа үргэлж ярин, инээлгэж байсан нь сонирхолтой болжээ. Харин тоглож байх хугацаандаа хоол цай идэх үедээ л багахан завсарлага авсан байна. гэхдээ виртуал дуулгаа нэг ч тайлалгүй зургаа үргэлжлүүлэн зурсаар байсан юм.

Түүнийг дуулгаа авахыг нь хориглож байсан байна. Тэрээр нийтдээ виртуал ертөнцөд 36 цаг 2 минут 16 секунд байж чаджээ. Өмнө нь энэ төрлөөр дээд амжилтыг сэтгүүлч мэргэжилтэй Жорж Баррат гэгч залуу 11 цаг тоглож тогтоож байсан байна.

Тэрээр энэ туршилтыг зүгээр ч нэг хийгээд өнгөрөөсөнгүй хандивын мөнгө босгож хүүхдийн буйны санд хандивлан өвчтэй хүүхдүүдэд тусалсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн иргэн Жек Макни 36 цагийн турш виртуал тоглоом тоглож, шинэ амжилт тогтоожээ  
Үзсэн: 1896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй