Шууд Chart

Сингапурын эрдэмтэд усны өнгө, үнэр, амтыг хувиргах чадвартай хундага бүтээжээ

2017-11-10 13:32:10

Сингапурын Үндэсний дээд сургуулийн эрдэмтэд ундны цэвэр усны өнгө, үнэр, амтыг хувиргах чадвартай хундагыг зохион бүтээсэн байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар “Воктайл” нэртэй ухаалаг хундага энгийн усыг амтат дарс болгон хувиргах боломжтой хэмээн онцлон танилцуулсан юм байна.

Эрдэмтэн, судлаачид, технологийн болон химийн ухааны салбарынхан хамтран шинэ бүтээлийг туршиж олон нийтэд үзүүлсэн. Энэ бол хүнсний гаралтай бүтээгдэхүүний үндсэн зарчмыг өөрчлөх явдал юм. Нэг ёсондоо усыг хувиргах технологи. Эхний ээлжид энэ хундаганд хийсэн усны өнгийг тусгай электродын тусламжтайгаар өөрчилдөг байна. Үүний дараагаар үнэр болон амтыг өөрчлөх үйл явц явагддаг байна.

Хундагны ирмэгийн дагуу тугай зориулалтын электродуудыг суурилуулж өгчээ. Энэ нь хүний хэлэнд амтагдах давслаг, чихэрлэг, исгэлэн амтыг өгөх мэдрэмжийг өдөөдөг байна. Үүнээс гадна шилэн хоолойд янз бүрийн үнэр гаргадаг хоолойг хийж өгсөн юм. Энэ нь усны үнэрийг өөрчлөхөд нөлөөлдөг байна.

Туршилтын явцад эрдэмтэд усны амт, үнэрийг ундаагаар өөрчлөн хувиргасан нь жинхэнэ ундаатай харьцуулахад бараг ялгагдахааргүй болсон гэдгийг онцолжээ. Үүнээс гадна хэрэглэгчид өөрсдөө дур мэдэн нэрийн дарс болон ундааны жорыг бий болгох боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сингапурын эрдэмтэд усны өнгө, үнэр, амтыг хувиргах чадвартай хундага бүтээжээ  
Үзсэн: 2144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй