АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын дарга Си Зиньпинтэй албаны уулзалт хийж, 250 гаруй тэрбум долларын худалдааны гэрээ байгууллаа. Мөн талууд богино хугацаанд хамтарсан мэдэгдэл хийх үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпинд тал зассан байдалтай байсныг хэвлэлүүд мэдээлж байна.
Доналд Трамп хоёр улсын хийж байгаа худалдаа Хятадын талд илүү ашигтай байгааг дурдахдаа "Үүнд Хятадыг буруутгаагүй" гэж хэлжээ. Мөн “Хятадтай хийж байгаа худалдааны харилцаа хамтын ажиллагаа хэтэрхий шударга бус, нэг талд илүү ашигтай байгаад АНУ-ын өмнөх удирдлагууд буруутай” гэжээ.
Түүнчлэн "Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд БНХАУ ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Би Си Зиньпиныг нэг зүйл эхлүүлвэл түүндээ бүрэн дүүрэн хүрдэг хүн гэдгийг нь мэднэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлснийг хэвлэлийнхэн иш татан бичиж байна.
Харин Хятадын дарга Си Зиньпин, хоёр улс НҮБ-ын тогтоол шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэх замаар Хойд Солонгосын асуудлаар үргэлжлүүлэн ажиллах болно гэж хэлсэн байна.
Мөн “Банк санхүү, даатгалын салбарынхны гарааны шалгуурыг багасгаж, тээврийн хэрэгслийн тарифыг аажмаар бууруулна” гэж Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.
| Доналд Трамп: Би Си Зиньпиныг нэг зүйл эхлүүлвэл түүндээ бүрэн дүүрэн хүрдэг хүн гэдгийг нь мэднэ | ||
| Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.