Швейцарийн “Роботикс системс лаб” компани роботын технологийг хөгжүүлдэг юм. Тус компанийн эрдэмтэд 4 хөлт роботын ээлжит туршилтаараа цахилгаан шатаар зорчуулж үзсэн байна. Ингэснээр энэ робот хүний тусламж, дэмжлэггүйгээр цахилгаан шат ашиглах чадвартай гэдгээ харуулсан байна.
Энэ туршилтыг Швейцарийн Цюрих хотод төвтэй технологийн дээд сургуулийн эрдэмтэн судлаачид хийж хэрэгжүүлж байгаа юм. Роботын программын системд цахилгаан шат ашиглах зааварчилгээ бүхий мэдээллийг суулгаж өгснөөр “Энимал” нэртэй 4 хөлт робот ямар ч асуудалгүйгээр туршилтыг амжилттай давж чаджээ. Гаднах хэлбэр загварын хувьд “Бостон Динамикс”-ийн бүтээсэн робот нохойтой тун төстэй болсон байна. Цахилгаан шатны товчлуурыг дарж, бүхээгт чөлөөтэй асуудалгүй нэвтэрч чадсан нь ээлжит нэгэн дэвшил болж өгснийг мэдээлсэн юм. Үүнээс гадна энэ робот ямар ч төрлийн гадаргуу дээр явах чадвартай төдийгүй шатаар өөд уруугаа өгсөж, уруудах боломжтой юм байна.
Мөн цастай, бороотой, салхитай үед ч тэнцвэрээ алдалгүйгээр хөдөлж, урагш явж чаддаг байна. Мэдээж эдгээр үйлдлийг хэт ягаан туяны мэдрэгч болон камерийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг юм. хэрэв урд талын замд ямар нэгэн саад тулгарах юм бол өөрөө бие даан үйлдэл хийх программ хангамжаар хангагдан өгчээ. Сайн чанарын батарей, мэдрэгч төхөөрөмж, дуу хоолойн команд хүлээн авагч, микрофон, эрчим хүч, ажиллагааны систем заагч дэлгэц зэрэг бусад төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна.
Ойролцоогоор 30 кг жинтэй юм байна. Туршилт судалгааны ажлууд үргэлжилсээр байгаа тул хэрэглээнд нэвтрүүлэх болоогүй байгаа талаар хөгжүүлэгчдийн зүгээс мэдээлсэн юм.
| “Anymal” нэртэй дөрвөн хөлт робот цахилгаан шат ашиглаж сурчээ | ||
| Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.