Шотланд улс дэлхийд анх удаа 2020 он гэхэд эко цахилгаан эрчим хүчээр хангагдсан улс болохоор зорьж байгаа юм байна. Энэ нь байгаль дэлхийн агаар мандалд ихээр төвлөрч байгаа хорт утааг бууруулах, дулааны цахилгаан станцын хэрэглээг хасах зорилготой юм байна.
Үүнээс гадна цахилгаан эрчим хүчний зардал төсөв одоо байгаа хэмжээнээс буурч, эдийн засаг, байгаль дэлхийд эерэг үр дүнг авчирна гэж тус улсын эрх баригчид үзэж байгаа юм байна. Энэ хүрээнд тус улс дулааны цахилгаан станцын үйл ажиллагаанаас бүрэн татгалзахаар төлөвлөж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхийн тулд байгаль дэлхийд хор нөлөөгүй замаар нарны, усны, салхины эрчим хүчний цахилгаан станцын хүчин чадал тоо хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна.
Тус улсын эрх баригчид энэ асуудлыг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн компани, хувийн бизнес эрхлэгчдийн дэмжлэг туслалцаа энэ тэргүүнд чухал байгаа гэдгийг сануулсан юм. Үүний хажуугаар зарим орон нутгийн эрх баригчид салхин эрчим хүчний станцыг байгуулаад байгаа юм байна. Энэ нь 500 мегабайт эрчим хүч гарган авах чадалтай юм. Одоогоор энэ хүчин чадлын хэмжээг одоо байгаагаас 2 дахин илүү нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ мэдээлсэн байна. Эх сурвалжуудын өгсөн мэдээлэлд дурдсанаар Шотландын нийт айл өрхийн 60 орчим хувь нь өнөөдрийн байдлаар эко арга замаар гарган авсан цахилгаан эрчим хүчийг ашиглаж байгаа талаар онцолсон юм.
Хэрэглэгчдийн тоо өсөх тусам эрчим хүчний ашиглалтын төлбөр улам буурсаар байгааг ч мөн мэдээлсэн байна. Энэ эрчээ алдалгүй байгалийн цэвэр цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлснээр, Шотланд улс 2020 он гэхэд бүрэн эко эрчим хүчний үүсгэвэртэй болох боломж бүрдээд байгааг мэдэгдээд байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Шотланд улс АНУ-ын хэд хэдэн муж улс, Хятадын хэд хэдэн аймгуудтай нэгдэн энэ салбарт хамтран ажиллахаар зорьж байгаа юм.
Америкийн Калифорни муж гэхэд л 2045 он гэхэд эко цахилгаан эрчим хүчний станцтай болохоор төлөвлөж байгаа бол Атланта муж Калифорниос арван жилийн өмнө энэ төсөл хөтөлбөрийг өөрсдийн хөрсөн дээрээ буулгахаар төлөвлөж байгаа талаар онцолсон байна.
| Шотланд дэлхийд анх удаа 2020 он гэхэд эко цахилгаан эрчим хүчээр хангагдсан улс болно | ||
| Үзсэн: 1797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.