“fifty shades freed” киноны видео танилцуулга ютүүб цахим сүлжээнд тавигдсанаас хойш 2 хоногийн дотор 13 сая гаруй хандалт авсан талаар олон улсад мэдээлж байна. Ирэх 2018 оны хоёрдугаар сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийж, кино театруудын дэлгцнээ гарч эхлэх юм.
Киноны гол дүрүүдэд өмнөх ангид дүр бүтээсэн жүжигчин Дакота Жонсон болон Жейми Дорнан нар тоглосон байна. Харин найруулагчаар нь Жеймс Фоули ажилласан юм байна. Эхний 2 ангиуд нь 2015, 2017 онд гарч байсан юм. Энэ хугацаанд нийтдээ ойролцоогоор 950 сая америк долларын ашиг орлого олжээ. Анх 2015 онд Найруулагч Сэм Тайлор Жонсон ажиллаж байсан бол киноны ерөнхий продюссерээр нь Дэна Брунетти, Майкл де Лука болон Эрика Леонард Жеймс нар ажилласан байна.
2015 оны 2-р сарын 11-нд олон улсад албан ёсоор нээлтээ хийж байжээ. Тухайн үед 40 сая америк долларын төсвөөр бүтэж 571 сая америк долларын ашиг олж байжээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Дакота Жонсон энэ киногоороо дэлхий дахинд хамгийн ихээр алдаршиж, нэр хүндтэй болсон. Тэрээр 1989 оны 10-р сарын 4-нд АНУ-ын техас мужийн Остин хотод жүжигчин Дон Жонсон болон Мелани Гриффит нарын охин болж мэндэлсэн юм. харин эцэг эх нь салсны дараагаар түүнийг нэрт жүжигчин дэлхийн сайхан залуусын нэг Антонио Бандерэс өргөж авч, хойд эцэг нь болсон байна. Харин түүний хамтран тоглогч жүжигчин Жейми Дорнан түүнээс 7 насаар ах юм.
Тэрээр 1982 оны 5-р сарын 1-нд Их Британийн Умард Ирландын Холивүд гэх газар мэндэлсэн юм байна. Түүнийг дэлхийн шилдэг бренд болох Кэлвин Клейн, Диор, Армани зэрэг бүтээгдэхүүний зар сурталчилгааны нүүр царайгаар хамгийн түрүүнд дэлхий дахин таньж эхэлсэн. Үүний дараагаар 2006 онд “ Мария-Антуанетта” гэх кинод тоглож жүжигчний гараагаа эхлүүлсэн байна.
| “Fifty shades freed” киноны трейлер 13 сая гаруй хандалт аваад байна | ||
| Үзсэн: 3107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.