Шууд Chart

“Раунд 360” шинэ загварын камерыг танилцууллаа

2017-11-11 13:08:23

"Samsung" компани 360 хэмийн дүрс бичлэг авах зориулалтын “Раунд 360” нэртэй шинэ загварын камераа танилцуулсан байна. Энэ удаад тус камер 17 ширхэг камераар тоноглогджээ. Орчин үед видео камерын хөгжил хурдацтай өсөн нэмэгдсээр байна. Үүний нэг нь энгийн бус харин 360 хэмийн төдийгүй виртуал орчинг бичиж авах боломжтой камер юм. "Samsung"-ийн бүтээсэн энэ камер 2 мегапикселийн 17 камертайгаас гадна 6 ширхэг дуу хураагч микрофоныг суулгаж өгчээ.

Мөн хүчтэй процессороор хангагдаад байгаа тус камераар нэг секундэд 30 дүрс бүхий 4K нягтшилттай үзүүлэлттэй, 3D хэлбэрийн дүрс бичлэгийг шууд дамжуулан үзүүлэх боломжтой болсон талаар хөгжүүлэгчид нь онцлон танилцуулсан. Энэ шинэ төхөөрөмж ердөө 1,9 кг жинтэй бөгөөд ус болон шороо тоосны хамгаалалттай. Санах ойн багтаамж нь 10-40 гигабайт бол үүнийг мэдээж улам нэмэгдүүлж 256 гигабайтаас 2 терабайт болгож болно. Харин нэг сул тал шууд бичлэг дамжуулалтыг компьютерт холбогдсоны дараа хийх шаардлагатай юм байна.

Цаашид энэ камерыг улам хөгжүүлэн ухаалаг гар утсаараа удирдан, дүрс бичлэгийн мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж. Мөн үүнээс гадна “ухаалаг” тойрог бүхий эргэлддэг хөл бий болгохоор шинэ төхөөрөмжийг патентжуулаад байгаа талаар ч мэдээлжээ. Тус камер нь АНУ-ын зах зээлд энэ сарын сүүлээр худалдаалагдаж эхлэх бол үүний дараа дэлхийн бусад улс оронд албан ёсоор худалдаалагдах юм. Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар “360 Раунд” камер 10500 америк долларын үнэтэй хэмээн мэдээлсэн байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Раунд 360” шинэ загварын камерыг танилцууллаа  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй