Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпын 32 дахь удаагийн наадам Япон улсын нийслэл Токио хотноо болно. 2020 оны Токиогийн олимпын наадам эхэлхэд 988 өдөр үлдэж байна. Тус олимпыг угтан, технологийн инженерийн баг 4 орны хэлээр ярьдаг, жуулчдад туслагч робот зохион бүтээжээ.
Англи, Япон, Хятад, Солонгос хэлээр ярьдаг роботыг Япон улсад ирэх жуулчдад тусалж, мэдээллээр хангах зорилгоор бүтээсэн байна. Энэхүү роботыг ирэх даваа гарагаас эхлэн ирэх оны 2 дугаар сарыг дуустал Шинжикү галт тэрэгний буудал ойролцоо болон олон улсын нисэх онгоцны буудал дээр байрлуулах юм.
Туршилтын роботууд 5 төрлийн загвартай байх бөгөөд 90 см өндөртэй, 15 кг жинтэй. Тэд галт тэрэг, нислэгийн цагийн хуваарь болон ойролцоох дэлгүүр, рестораны талаарх асуултад хариулж, мэдээлэл өгөх юм. Түүнчлэн жуулчдыг шаардлагатай мэдээллээр хангах төдийгүй, нуруун дээрээ газрын зураг бүхий дэлгэцтэй юм байна.
Эдгээр роботыг "Hitachi" компани бүтээсэн бөгөөд туршилтын хугацаанд асуултыг ойлгох чадвар, дуу чимээ ихтэй орчин нөхцөлд хүмүүсийн дуу хоолойг ялган таних чадвартай эсэхийг шалгах юм. Холбогдох албаныхан 2020 оны Токиогийн олимпоос өмнө тус роботын техникийн асуудлыг шийдэхийг зорьж байгаа юм байна.
| Жуулчдад мэдээлэл өгөх зориулалттай ярьдаг робот зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1483 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.