Шууд Chart

"Nutella" шоколадны кремийн орцыг өөрчилжээ

2017-11-13 12:08:35

"Nutella" шоколадны кремийг үйлдвэрлэгч Ферреро групп фэйсбүүк хуудсандаа тус бүтээгдэхүүнийхээ  жорыг өөрчлөх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Тус компани бүтээгдэхүүнийхээ хуурай сүүний хэмжээг нэмж, элсэн чихрийн агууламжийг өсгөсөн байна.

Бүтээгдэхүүний жор өөрчлөгдсөн талаар Гамбургийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах төв өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу "Nutella" шоколадны хуурай сүүний агууламж 7.5-аас 8.7 хувь болтлоо өссөн байна. Түүнчлэн какаоны орц багасч, тус шоколад өмнөхөөсөө цайвар өнгөтэй болох юм байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа Итали улс какаоны хомстолд орсноор Пиетро Ферреро ойн самар, элсэн чихэр, бага зэрэг какаоны найрлага бүхий шоколадыг бий болгосон нь өнөөгийн "Nutella" юм.

Өнгөрсөн жил Британийн Тоблерон шоколад бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 170-аас 150 гр болтол жин нь буурсан. Тиймээс шинжээчид "Nutella" шоколадны гол найрлага болох ойн самрын олдоц ховор байгаатай холбоотойгоор Ферреро компани бүтээгдэхүүнийхээ орц найрлагад дахин өөрчлөлт хийж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Nutella" шоколадны кремийн орцыг өөрчилжээ   
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй