Шууд Chart

Япон улс хүнсний бүтээгдэхүүний экспортыг 30 хувиар нэмэгдүүлнэ

2017-11-13 14:16:17

Япон улс 2019 онд хүнсний 7 нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын худалдаагаа 30 хувиар нэмэгдүүлж, 8 тэрбум америк долларт хүргэх зорилт тавиад байна. Эх сурвалжийн мэдээлснээр Японы хүнсний бүтээгдэхүүний олон улсад таниулах төвийн мэдээлж байгаагаар, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд,  7 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сонгосон байна. Тус байгууллага өнгөрсөн дөрөвдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний экспортыг өсгөх даалгавар засгийн газраас хүлээн авсан юм.

Эдгээр голлох 7 хүнсний бүтээгдэхүүнд үхрийн мах, далайн бүтээгдэхүүн, будааны нунтаг, ногоон цай, сакэ, дарс болон шар айраг багтаж байгаа юм байна. Хүнсний бүтээгдэхүүн бүрийг өөр өөр улсад нийлүүлэх зорилт тавьж байгаа юм. Үхрийн махыг Тайваньд, будааны нунтгийг цавуулаг багатай хүнс хэрэглэхийг зорьдог АНУ, Франц зэрэг улсад экспортлох төлөвтэй байгаа.

Японы хүнсний бүтээгдэхүүний олон улсад таниулах төв ирэх оны 2-р сараас эхлэн олон улсад хүнсний бараа бүтээгдэхүүнээ сурталчилж эхлэх юм байна. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр тус байгууллага өндөр чанартай өөр нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дээрх жагсаалтдаа нэмэх боломж эрэлхийлж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс хүнсний бүтээгдэхүүний экспортыг 30 хувиар нэмэгдүүлнэ   
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй