Коста Рикагийн Номхон далайн эрэгт нийслэл Сан Хосегийн ойролцоо орон нутгийн цагаар 20:30 цагийн орчимд рехтирийн шаталбараар 6.5 баллын хүчтэй газар хөдлөснийг "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Энэ газар хөдлөлтөөс дөрвөн минутын дараа дахин 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Сан Хосегоос баруун өмнө зүгт 69 км зайд, 20 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Гэхдээ одоогийн байдлаар Номхон далайд цунами үүсэх шинж тэмдэг мэдэгдээгүй гэж мэдээлж байна.
Коста Рикагийн үндэсний аюулгүй байдлын хороо байдлыг хянаж байна. Тус улсын олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар байгалийн энэ гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний эдээлэл бүртгэгдээгүй, харин хоёр хүн хүнд гэмтсэн талаарх мэдээллийг өгч байна.
Мөн зарим газарт цахилгаан тасарч, дэд бүтцийн хувьд томоохон хэмжээний хохирол амссан байна. Газар хөдлөлтийн чичиргээ хамгийн ихээр мэдрэгдсэн Жако далайн эргийн наран шарлагын эрэг тус улсын аялал жуулчлалын томоохон бүс нутагт тооцогддог юм.
| Коста Рикад 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо | ||
| Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.