Шууд Chart

Өмнөговийн ЗДТГ-аас санхүүжүүлэн 91 төсөл эхлүүлэх гэрээ байгууллаа

2017-11-15 15:09:09

Өмнөговь аймагт зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр 91 төслийг аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлэн хамтран ажиллах гэрээг байгууллаа. Тус аймаг нь 63000 хүн амтай. Түүний дотор одоогоор ажил идэвхитэй хайж байгаа 595, идэвхигүй нь 4296 иргэн байдаг аж.

Энэ жил тус аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэр дундаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж, 91 төслийг бүрэн санхүүжүүллээ.

Угаалгын машин засварлах, шавь сургалт зохион байгуулдаг багш нар, оёдолчид зэрэг төрөл бүрийн салбарын иргэдийг хамруулснаараа үр дүнтэй ажил болсныг төсөлд хамрагдсан иргэд онцолж байлаа.

Тус аймгийн хэмжээнд нэн тэргүүнд 5000-аас дээш ажлын байр бий болгох зорилгыг тавин ажиллаж байна. Уг зорилгын хүрээнд нийгмийн бүхий л салбарын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн ба энэ удаагийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 91 төслийг санхүүжүүлснээр нэг өдөр 100 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хөдөлмөрөө өргөжүүлэх, говь нутгийн онцлогийг хадгалсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажил үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговийн ЗДТГ-аас санхүүжүүлэн 91 төсөл эхлүүлэх гэрээ байгууллаа  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй