УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлагаар хэрэгжиж буй "Шинэ дархан хөтөлбөр"-ийн хүрээнд "Монголын Цахилгаан Холбоо" ХК-тай хамтран "Цахим Дархан" төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төслийн нээлт өнөөдөр Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн хурлын танхимд боллоо. Тус аймгийн төдийгүй улсын хэмжээнд интернэт үйлчилгээг шилэн кабелиас илүүтэй физик кабелиар хүлээн авдаг.
Энэ нь хурдны хязгаартай, төлбөр өндөр бөгөөд бүх нийтийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байгаа нь нууц биш.
Ялангуяа интернетийн хэрэглээ өндөр, хүн амын 75 хувийг залуус эзэлдэг Дарханчуудын нийт интернет кабелийн 30 хувь нь л шилэн кабель байдаг аж. Иймд УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Цахим Дархан” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа ажээ.
Ийнхүү төсөл гараанаас хөдөлснөөр Дархан сумын 10-16 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагууд, айл өрхүүд шилэн кабелиар өндөр хурдны интернетийг авах нөхцөл бүрдэх юм. Дээрх багын нутаг дэвсгэрт боловсролын байгууллагууд ихээр байрладаг, улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох гэр хорооллын баг болох 15 дугаар баг байрладаг зэрэг нь төсөл хэрэгжихэд ихээхэн ач холбогдолтойг аймгийн Засаг дарга С.Насанбат онцолж байна.
"Цахим Дархан" төсөл нь хоёр үе шаттай явагдах бөгөөд 2018 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийт 15.3 км шилэн кабелийг Дархан сумын 10-16 дугаар багт тавьж айл өрхүүд болон ААНБ-уудыг холбосон байхаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн ажлыг гүйцэтгэгч байгууллага болох "Монголын Цахилгаан Холбоо" ХК-иас хэрэгжүүлээд байгаа “Цахим сум” төслийн хүрээнд 21 аймаг, 285 сумыг шилэн кабельд холбож, 600 гаруй утасгүй WiFi төхөөрөмжийг байршуулсанаар нийт хүн амын 87 хувийг хязгааргүй интернет үйлчилгээ авах боломжоор хангаад байгаа юм.
| "Шинэ дархан хөтөлбөр" нээлтээ хийв | ||
| Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.