Хоёр жил тутамд нэг удаа уламжлал болон зохион байгуулагддаг Дубай эйр шоу-2017 эдгээр өдрүүдэд Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж байна. 15 дахь удаагийн энэхүү шоу, үзэсгэлэн худалдааг, БНХАУ-ын найм нэг багийнхан өөрсдийн бэлтгэсэн агаарын үзүүбэлэрээр нээсэн. Энэ сарын 12-нд нээлтээ хийсэн дубай эйр шоу 5 хоног үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. Энэ удаагийн үзэсгэлэнг 60 гаруй орны 1200 гаруй төлөөлөгчид, агаарын хөлөг үйлдвэрлэгч томоохон компаниуд, өөрсдийн бүтээсэн хамгийн сүүлийн техник технологийн шийдлийг агуулсан агаарын хөлгүүдийг танилцуулж байна.
Хамгийн онцлог агаарын хөлгүүдээс дурдвал, 5000 каратын алмазан шигтгээгээр чимэглэсэн дэлхийн хамгийн анхны хувийн онгоц олны анхаарлыг татаж байлаа. Тансаг зэрэглэлийн алмазан бүрээсийг үйлдвэрлэгч алдарт Sun King компани, алдарт бентли,роллс ройс зэрэг болон супер дарвуулт онгоцыг алмазан шигтгээгээр чимэглэж байсан энэ удаад анх удаа, тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг чимэглэсэн нь энэ юм. 4,9 сая америк долларын үнэтэй уг онгоц нь 13 метрийн урттай, 13 мянга хүртэлх метрийн өндөрт, цагт 782 км хүртэл хурдлах чадалтай, ойролцоогоор, нэг удаад хөөрөхдөө 2265 км замыг туулах чадалтай юм байна. Энэ онгоцыг худалдаж авахаас гадна, мөн энэ онгоцонд суух хүсэлтэй хүнд, түрээсийн болон нэг удаагийн нислэгийн үйлчилгааг Английн Вистажет компани санал болгож байна.
Challenger 350 нэртэй уг онгоцоор нэг цас нисэхийн тулд, тухайн хэрэглэгч 11-12 мянган америк долларын төлбөр төлөх хэрэгтэй болох юм. Дубайн агаарын шоу үзэгсгэлэнгийн үеэр, боинг эйрбус зэрэг дэлхийн томоохон онгоц үйлдвэрлэгч компаниуд хэдэн тэрбумаар хэмжигдэх захиалгыг авдаг. Энэ удаагийн шоунд ч гэсэн, Бойнг 777 онгоцны 164 ширхэгийг худалдан авах болон бусад онгоцны захиалга гээд нийтдээ 27 тэрбум америк долларын гэрээ хийсэн гэдгээ энэ шоуны үеэр мэдэгдээд байна.
Уг онгоцны давуу тал нь 1-р зэрэглэлийн зорчигчийн суудлуудыг илүү тав тухтай аялуулах зорилготой тоноглож өгчээ. Тухайлбал, зөвхөн тухайн зорчигчид зориулсан тусгай хаалга бүхий кабинтай, утасгүй интернетийн холболт, мөн онгоцны цонхнуудыг виртуал технолиогоор тоноглож өгчээ. Уг онгоц ирэх 12-р сарын 1-нээс зах зээлд нэвтэрч эхлэх юм.
| 5000 каратын алмазан шигтгээгээр чимэглэсэн дэлхийн анхны хувийн онгоцыг танилцуулжээ | ||
| Үзсэн: 1401 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.