Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2017 оны 11-р сарын 15-ны өдөр тус сумын Жасыл багийн харьяат иргэн Гибрат цэвэр ус дамжуулах зорилгоор шинээр ухсан 3.5 метрийн гүнтэй шуудуу дотор ус дамжуулах хоолойн холболт хийж байгаад хөл нь шороонд дарагдсан тухай дуудлагыг тухайн өдрийн 20 цаг 52 минутанд хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид тухайн өдрийн 21:00 цагт очиж, шөнийн 12 цаг 10 минут хүртэл ажиллаж дарагдсан иргэнийг аварч, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
| Усны шуудууны нурангид дарагдсан иргэнийг аварчээ | ||
| Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.