![](/uploads/201711/news/thumb/b3bc8eb0685512d3bd5c51387564a571_x3.jpg)
Хөрөнгийн биржид бүртгэгдсэн хамгийн отгон компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. Интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон сервер байршуулах үйлчилгээ үзүүлдэг Айтүүлс компани Дархан хотод дата төвийн парк байгуулахаар болсон байна.
Тиймээс нийт хувьцааны 38.86% буюу 1.3 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож байгаа юм. 2017 оны 11-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 10-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн арилжааны захиалга авсан. “АйТүүлс” ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлж байна.
Анхдагч зах зээлийн арилжаагаар тус компанийн үнэт цаасыг худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 3 дахин их буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрч, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болсон байна.
Өнөөдөр “Айтүүлс” ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлнэ | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.