Шууд Chart

Хүний биеийн эрхтэнг 3D төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэжээ

2017-11-16 13:29:07

3D принтер анх 30 гаруй жилийн өмнө зохион бүтээж байсан тэр цагаас хойш технологийн ертөнцөд томоохон алхмууд олон хийгдсэн. Хуванцараас металл руу хэвлэдэг байсан бол, одоо хүний эд эс рүү шилжиж байна.

Шведийн Готенберг их сургуулийн эрдэмтэд болон Селлинк компанийн зохион бүтээгчид хамтран, 3ди био принтерийн тусламжтайгаар хүнийн биеийн  эрхтэн хэвлэн авчээ. Эрдэмтдийн баг одоогоор, чих, болон хамар зэргийг хэвлэхлээр амьд эс болон тусгай гидрогелийг ашигласан байна. Тэдний туршсан арга барил нь өмнөх ижил төстэй туршилтуудаас ялгаатай нь, амьд эсийг тусгай гельтэй хольсноороо онцлогтой юм. Туршилтаас гаргаж авсан  бүтээгдэхүүн шингэн хэдий ч маш богино хугацаанд хатуу төлөвт шилжин бие организмд зохицож, цусны судас ургаж чадах бяцхан сувгуудтай юм. Хүний нэг эрхтэнг 30 минутын дотор хэвлэх чадвартай уг 3 ди био принтерийн тусгай гель нь 9-299 америк долларын үнэтэй, харин принтер нь 10-39 мянган америк долларын үнэтэй байх юм.

Мөн принтерийн ерөнхий ажиллах зарчим нь хувцас нэхэгч машинтай төстэй. Эрдэмтдийн баг эрхтэнг шилжүүлэн суулгах боломжийг нээхийн тулд, сүүлийн 10 гаруй жилийн турш судалгааны ажил хийсний үр дүнд, ийм принтерийг зохион бүтээжээ. Одоогоор эрдэмтдийн баг бөөр, элэг, уушигны амьд эдийг хэвлэхээр ажиллаж байна.

Энэ багийн эрдэмтэд энэ оны 3-р сард, Селинк 3ди био принтерээр хүний мөгөөрсний эсийг хэвлэн авч, хулганад амжилттай шилжүүлэн суулгасан. Мөгөөрсний эд эсийг шилжүүлэн суулгаснаа 2 сарын дараа мөгөөрс бий болж, улмаас судсууд үүсч бий болсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүний биеийн эрхтэнг 3D төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэжээ  
Үзсэн: 2310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй