"Оддын дайн" уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star wars: Battlefront 2” нэртэй тоглоом энэ сарын 17-нд худалдаанд гарч эхлэх гэж байна. Энэ тоглоомыг PlayStation 4, Xbox One болон персонал компьютер дээр тоглох боломжтой юм.
Тоглоомыг хөгжүүлэгчдийн хувьд "E-Eternity", "Critonon", “Motiv studios” хамтран ажиллаж, "Electronic Art"-т бүтээсэн байна. Видео тоглоомын хөгжлийг технологийн дэвшлийн тусламжтайгаар дуу, дүрслэл, график дизайн нь компьютерээр бүтээсэн гэхэд бараг итгэмээргүй бодит мэт мэдрэмжийг төрүүлэхүйц болж чадсан аж. Энэ тоглоомыг тоглогч тоглоомон дотроо эзэн хааны нэгэн цэргийн нэрийн өмнөөс алс холын хязгаар нь үл дуусах сансар огторгүйд эрх мэдлийн төлөөх дайнд оролцох юм.
Тодруулбал, тоглогч нь эзэн хааны тусгай цэргийн хүчний удирдагч болж тоглох юм байна. Хөгжүүлэгчдийн зүгээс маш сонирхолтой үйл явдал даалгавруудыг бэлдэж өгсөн тул хэзээ уйдах цаг зав өгөхгүй гэдгийг амласан байгаа. Тоглоомын үндсэн 6 хэлбэрээр тоглох юм. Үүнд, багийн ажиллагаа, бүслэлт, оддын сөнөөгчдийн төлөөх тулаан, муугийн эсрэг баатрууд, аркада болон сансар огторгуйн дайн гэх мэт юм байна. Хэд хэдэн найз нөхдөөрөө холбогдон нэг баг болох тулаанд оролцох нь маш сонирхолтой тоглоом болсон “Star wars: Battlefront 2” нь худалдаанд 79,99 евро буюу 94 америк доллараар борлуулагдаж эхлэх юм байна.


| “Star wars: battlefront 2” тоглоом энэ сарын 17 худалдаанд гарна | ||
| Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.