Шууд Chart

Афин хотод болсон үерийн улмаас 15 хүн амиа алджээ

2017-11-16 14:49:36

Грек улсын нийслэл Афин хотын үйлдвэржилтийн гол бүс болсон Мандра, Неа Перамос болон мегара дүүргүүдэд үер усны аюул нүүрлээд байна. Тус бүс нутагт сүүлийн 7 хоногт бороо тасралтгүй орж байгаа юм. Тэгвэл өчигдөр бүтэн өдрийн турш орсон аадар борооны улмаас хөрсний гулгаа үүсч, одоогийн байдлаар 15 хүн амиа алдаж, 40-өөд хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Мөн 50 гаруй хүн сураггүй алга болсон аж. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хөгшин настай хүмүүс байсан байна.

Тэд үерийн улмаас гэрт нь гэнэт нэвтрэн орж ирсэн үерийн уснаас зугтааж чадалгүй,  амьсгал хураасан байдалтай цогцсууд ч олдож байгаа гэнэ. Зорчигч тээврийн томоохон замууд хагарч эвдрэн, зам талбай дагуух модод булгаран унасан байдалтай байгаа бөгөөд байшингуудын доод давхрууд усанд автсан, зам дагуу автомашинууд хөвсөн байдалтай байна.

Одоогийн байдлаар үер болж байгаа бүс нутагт, 200 гаруй гал сөнөөгч, 55 тээврийн хэрэгсэл үерийн усанд боогдсон хүмүүст туслах, авран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж оролцож байна. Орон гэргүй болсон иргэдийг хоргодох байр, цэвэр ус хоол хүнсээр хангах ажлыг мөн зохион байгуулж байгаа аж.  















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афин хотод болсон үерийн улмаас 15 хүн амиа алджээ  
Үзсэн: 2848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй