Америкийн дуучин, ая зохиогч, хөгжимчин, кино найруулагч жүжигчин гээд урлагийн маш олон салбарт манлайлагч Боб Диланы тэртээ 1970-аад онд өөрийн бие даасан аялан тоглолтынхоо үеэр ашиглаж байсан алдарт 1963 оны Мартин Ди-28 нэртэй акустик гитарыг дуудлага худалдаагаар худалдсан байна. АНУ-ын Даллас хотод зохион байгуулагдсан энэхүү дуудлагад түүний энэ гитар 400 мянган америк долларын үнэд хүрчээ. Мартин Ди-28 нэртэй уг гитарыг Боб Диланы гитарын засварчин, Ларри Крейг худалдан авсан байна. Энэхүү гитарыг Боб Дилан 1977 онд худалдан авч байсан бөгөөд , тухайн үеийн 500 америк доллараас худалдан авч байсан баримт ч байдаг юм байна. Алдарт дуучин Боб Дилан анх энэ гитартайгаа, Нью-Йорк хотын тайзан дээр Жорж Харрисоны тоглолтод оролцож байхдаа, анх ашиглаж байжээ. Түүнээс хойш, 1975-76 оны хооронд Европын орнуудаар хийсэн Rolling Thunder Revue нэртэй аялан тоглолтынхоо үеэр энэ гитараа тоглож байсан байна.
Энэ гитараас өмнө 2013 онд, түүний цахилгаан гитар 1 сая америк долларын үнэд хүрч, дуудлагаар худалдаалагдаж байсан юм.
Тэрээр, Греммийн шагнал, Алтан бөмбөрцөг болон Оскарын шагналыг олон удаа хүртсэн, маш олон амжилтуудаараа домогт Битлз хамтлагийн дараа орох дэлхийн урлагийн төлөөлөгч юм. Хамгийн сүүлд тэрээр, өнгөрсөн 2016 онд, Нобелийн утга зохиолын шагналыг хүртэж байсан юм.
| Боб Диланы гитар 400 мянган ам.долларын үнэд хүрчээ | ||
| Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.