Сэргэн мандалтын үеийн аугаа зураачдын нэг Леонардо да Винчийн 500 гаруй жилийн өмнө бүтээсэн “Салватор Мунди” хэмээх нэгэн бүтээл дуудлага худалдаагаар, 450 сая америк долларын үнэд хүрч, уран зургийн урлагийн түүхэнд, дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болж, шинэ дээд амжилт тогтоосон байна. Дуудлага худалдааг өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Кристи агентлаг зохион байгуулсан байна. Уг хөргийг худалдан авсан эрхэм утсаар холбогдож, дуудлага худалдаанд оролцсон бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн байна. Дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө мэргэжилтнүүд уг хөрөг зураг 100 сая америк долларын үнэд хүрч магадгүй гэж таамаглаж байсан хэдий ч энэ үнэнээс даруй 4 дахин өссөн үзүүлэлт гарчээ.
Баруун гараа өргөж, зүүн гартаа бөмбөрцөг барьсан, Есүс Христийг дүрсэлсэн бөгөөд, орчуулбал Ертөнцийг аврагч хэмээх нэртэй юм. Эрдэмтэн судлаачид, уг бүтээлийг Да Винчийн уран бүтээлийн Миланы үе буюу 1490 оны сүүл хэсэг, 1500-аад оны эхэн үед зурсан гэж судлаачид тодорхойлсон байдаг. Олноо эрэгтэй Мона Лиза хэмээн алдаршсан уг бүтээлийг эрдэмтэн, судлаачид хэдэн зуун жил хайсан гэдэг. Учир нь их зураач тэрхүү бүтээлийнхээ хар зураг, тэмдэглэл огт үлдээгээгүйгээс гадна 1600-49 онд амьдарч байсан Английн I Чарьлз хаан эзэмшиж байсан гэдгээс өөр мэдээлэл байсангүй. Харин, 2005 онд, Америкийн урлагийн зуучлагч Роберт Саймон хуучин эдлэлийн дэлгүүрээс худалдан авч хадгалж байгаад 2011 онд анх олон нийтэд дэлгэсэн байна.
| Леонардо Да Винчийн “Salvator mundi” хөрөг зураг 450 сая ам.долларын үнэд хүрчээ | ||
| Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.