Шууд Chart

АНУ, Европын орнуудад террорист халдлага гарах магадлал өндөр байгааг анхааруулж байна

2017-11-20 11:44:22

Австрийн Вена хотноо  өчигдөр  зул сар, шинэ  жилийн баярт зориулсан  үзэсгэлэн  яармагийн нээлт  боллоо.  Европтоо хамгийн томд тооцогддог  энэ  яармагийг  дэлхийн  өнцөг  булан  бүрээс  ирсэн  жуулчид  сонирхон үздэг   юм.  Ийнхүү   Европын  орнуудад зул  сар, шинэ  жилийн баярт зориулсан уламжлал  үзэсгэлэн  яармагууд нээгдэж  байгаагийн хамтаар   аюулгүй байдлын  асуудал  хурцаар  тавигдаж  байна.  ОЛон  улс  орны эрх баригчид  иргэддээ хандаж  болгоомж  сэрэмжээ дээшлүүлэхийг  анхааруулж  байна.

Өчигдөр  Еврокомиссийн  цагаачлал,  дотоод  хэрэг,  иргэншлийн асуудал эрхэлсэн дээд  комиссар  Димитрис Аврамопулос баярын  өдрүүдээр  террорист халдлага  гарч  болзошгүй  дэлхий даяар  олон нийтийн газруудыг хамгаалах бүх  арга хэмжээг  авах шаардлагатай  байгааг  онцлон мэдэгдлээ.  Мөн  сонор сэрэмжээ  дээшлүүлэхийн хамтаар  бэлтгэлтэй байхыг  тэрээр  анхаарууллаа.  Үүний зэрэгцээ  ОХУ-ын  гадаад хэргийн яамнаас   ирэх  сарын 20 ноос  2018 оны  1-р сарын  20 ны хугацаанд  Европын улс орнууд, АНУ-ын  томоохон хотуудад террорист  халдлага гарах эрсдэл  өндөр  байгааг  анхааруулаад  байна. Тиймээс  иргэддээ  хандаж  сонор  сэрэмжтэй байхыг  зөвлөөд байна.

АНУ-ын  Төрийн Департаментаас  ийм анхааруулга  сэрэмжлүүлгийг  иргэддээ   зориулж  гаргасан  байна.  Зул  сар,  шинэ  жилийн  баяр болох гэж  байгаатай  холбоотойгоор  Европын  олон  оронд уламжлалт үзэсгэлэн яармагууд гардаг.  Олон хүн  цугладаг  энэ  газруудад  халдлага гарах эрсдэл  бий гэдгийг анхааруулсан  байгаа юм. 

Ийм анхааруулга сэрэмжлүүлгийг Төрийн департаментаас мөн  өнгөрсөн пүрэв гаригт  гаргаад  байна. Энэ сэрэмжлүүлэг нь  2018 оны  1 сарын  31  хүртэл хүчинтэйг  мэдээлж  байгаа юм.  Өмнө нь Франц,  ОХУ,  Швед,  Их Британи,  Испани,  Финландад  гарсан  халдлагууд  Исламын  улс болон Аль  Кайд террорист бүлэглэлийнхэн, хамсаатнууд нь Европт террорист халдлага төлөвлөж үйлдэх магадлалтай гэдгийг баталж  байгааг  энэ сэрэмжлүүлэгт  тэмдэглэсэн  байна.  Тиймээс АНУ-ын иргэдэд хандаж  сонор  сэрэмжээ онцгой  дээшлүүлэхийг  зөвлөсөн  байна.

Мөн хэт  даврагчид  их дэлгүүр, тээврийн  гол зангилаа гээд  хүн ихтэй газрыг  халдлага үйлдэх  байгаа  болгон сонгодгийг ч анхааруулсан  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Европын орнуудад террорист халдлага гарах магадлал өндөр байгааг анхааруулж байна   
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй