ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины суусан автомашин явж өнгөрөх замын хажуугаар 50 гаруй тэсрэх төхөөрөмж тавьсан гэж террористууд утсаар мэдээлсэн хэрэг гарсан. Гэвч энэ мэдээлэл батлагдаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн ажлын төлөвлөгөөнд үүнтэй холбоотойгоор өөрчлөлт гараагүй гэж Кремлийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдээд байна.
Түүний мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Путины Санктпетербургт ажиллах хөтөлбөрийн дагуу очих газруудын замд тэсрэх төхөөрөмж тавьсан гэсэн 60 аап дуудлага цагдаагийнханд ирсэн байна. Аюулгүй байдлын албаныхан ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор шаардлагатай бүх арга хэмжээг авсан байна. Гэхдээ Санктпетербург хотын иргэдийн хэвийн амьдралд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байхад гол анхаарлаа чиглүүлж ажилласныг ч Дмитрий Песков мэдэгдсэн юм.
Ийнхүү Ерөнхийлөгчийн амь насанд халдах заналхийлэл үйлдсэн этгээдүүдийг илрүүлэхээр хууль сахиулагчид ажиллаж байна. Утсаар ийм сүрдүүлж, заналхийлсэн мэдээлэл ирсэн тухай Ерөнхийлөгчид мэдээлснээ хэвлэлийн нарийн бичгийн дарга нь мэдэгдээд байна.
| ОХУ-ын Ерөнхийлөгчийн цуваа явж өнгөрөх замд тэсрэх төхөөрөмж тавьсан гэх сүрдүүлэг хуурамч байжээ | ||
| Үзсэн: 2343 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.