АНУ-ын Батлан хамгаалахын яам болон Төрийн департамент Польшид 10,5 тэрбум ам.доллараар Пуужингаас эсэргүүцэн хамгаалах Патриот системүүд нийлүүлэхийг зөвшөөрсөн байна. Гэрээний дагуу Зүүн Европт пуужин хөөргөх 16 систем, радарын хяналтын 4 станц, программын төхөөрөмж, 208 Патриот пуужин илгээхээр төлөвлөж байгаа юм байна. Америкийн батлан хамгаалахын яамнаас мэдээлж байгаагаар энэ гэрээг эцэслэн баталсны дараагаар Польш улс Умард Атлантын эвслийн гишүүн Патриот пуужинтай орнуудтай түүний дотор Нидерланд, Герман, Испани, Гректэй хамтарсан сургуулилт хийх боломж бүрдэх юм байна.
Польшийн тухайд өнгөрсөн 8 р сард Гадаад хэргийн сайд Витольд Вашиковский нь өөрийн нутаг дэвсгэртээ пуужингаас эсэргүүцэн хамгаалах Патриот систем байрлуулах Варшавын хүсэл сонирхол Калининград муждаа пуужингийн бригадаа байрлуулах ОХУ-ын төлөвлөгөөтэй өөрөөр хэлбэл батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхтэй нь холбоотой гэдгийг онцлон мэдэгдэж байсан юм.
| АНУ 10,5 Тэрбум ам.доллараар Польшид пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлэхээр боллоо | ||
| Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.