Шууд Chart

Энэтхэг, Хятадын хилийн орчим 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2017-11-20 12:20:23

Энэтхэг  Хятадын  хилийн орчимд  6,9 магниудын хүчтэй газар хөдлөлт  боллоо. Газар хөдлөлтийн төв нь 15 км ийн гүнд байсныг сейсмологчид мэдээлж  байна.  Си си Тв  ын  дамжуулснаар  байгалийн энэ  гамшиг  11-р сарын 18нд орон нутгийн цагаар  06,34 минутад болсон  байна.

Газар хөдлөлт Төвдийн автономит тойргийн  баруун өмнөд  нутгийн Нингчи хотын ойролцоох Милинь гацаанд  болжээ. Тус хот болон тосгонд  байшин барилга  эвдэрч  цуурсан байсан ч  хүний  амь нас эрсдээгүй байна. Гэхдээ  шуурхай албадын нутгийн  иргэдэд  тусламж  дэмжлэг үзүүлэхээр  бэлэн  байдлыг  хангасан байлаа.  Эрчим хүчний  сүлжээ тасалдаагүй байгаа  ч  шуурхай багийнхний  тусламжийн  механизмыг эхлүүлээд  байгаа юм байна. 

Хятадын иргэний нисэхийн Ерөнхий газар  Southwest Southwest, Sichuan Airlines, Tibet Airlines  компаниудтай хамтран онцгой  нөхцөлд  хариу  арга хэмжээ  авах төлөвлөгөөгөө боловсруулсан  байлаа.  Гэхдээ  Нингчи хотын нисэх  буудлын үйл ажиллагаа  хэвийн үргэлжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг, Хятадын хилийн орчим 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ  
Үзсэн: 1953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй