Шууд Chart

Гудамжны цас мөсөө цэвэрлэж чадаагүй хэмээн эрх баригчдыг прокурорынхон шалгаж байна

2017-11-20 12:25:40

ОХУ-ын  Владивосток  хотын  прокурорын газрынхан  хотын эрх баригчид,  замын  цагдаагийн  газрын  дарга нарыг  шалгаж эхлээд  байна.  Энэ нь  тус хотод  уржигдар  үдээс өмнө  хамгийн их буюу  зам тээврийн  250  осол хэрэг гарсантай  холбоотой  юм байна. 

Тодруулбал прокурорынхон  цас их  орж байхад цэвэрлэх  машинуудынхаа  талыг  л  гаргаснаас  болж  ийм их осол  гарлаа  гэж  буруутгаж байгаа юм байна.  Замын цагдаагийнхан  аль болох автомашинаа унахгүй зорчихгүй байхыг анхааруулж банйа. Приморийн хязгаар дахь   онцгой байдлын  албаныхны  мэдээгээр тус хотод  6 мм ийн зузаантай цаг  орсон байна. Үүнтэй холботойгоор  Владивостокт   10 балл буюу  хамгийн  их  түвшний түгжрээ үүссэн байжээ. 

Мөн  нислэгүүд хойшлогдож,  хот хоорондын нийтийн тээврийн автобусны  үйлчилгээг зогсоожээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гудамжны цас мөсөө цэвэрлэж чадаагүй хэмээн эрх баригчдыг прокурорынхон шалгаж байна  
Үзсэн: 1623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй