Шууд Chart

АНУ кибер зэвсгийн тусламжтайгаар Умард Солонгосын пуужингаас хамгаалахаар төлөвлөж байна

2017-11-20 12:39:37

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар Умард Солонгосын пуужингийн эсрэг хамгаалах зорилгоор кибер зэвсэг болон нисэгчгүй дроныг ашиглахаар зорьж байгаа талаар мэдээлсэн байна. Энэ талаар Америкийн Нью-Йорк таймс сонинд нийтэлсэн байна.

Тус сонинд нийтэлснээр, Солонгосын талаас үзүүлж байгаа өдөөн хатгасан үйлдлийн хариуг авах арга хэмжээнд 4 тэрбум америк доллар зарцуулах тухай хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт Конгресст илгээсэн талаар онцолсон байна. Өмнө нь Конгресс пуужингийн эсрэг хамгаалах агентлагт 8 тэрбум америк долларыг зарцуулах тухай хүсэлтийг дэмжин баталсан юм. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Пхеньяны хөөргөсөн пуужинг агаарт байхад нь системд нь нэвтрэх кибер зэвсгийг ашиглахад АНУ бэлэн байгаа гэдгийг онцолсон байна. Түүнчлэн энэ ажиллагаанд өмнө нь даалгавар гүйцэтгэж байсан буюу тодруулбал ашиглагдаж байсан нисэгчгүй нисдэг төхөөрөмж болох дроныг ашиглаж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ энэ хувилбаруудыг одоогоор туршиж, судалж байгаа гэж онцолжээ.

АНУ болон Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний тээгч онгоц тэргүүтэй цохилтын бүлгийн хамтарсан бэлтгэл сургуулилт нь Пхеньяны өдөөн хатгасан үйлдлийн хариу арга хэмжээ хэмээн АНУ-ын тал мэдэгдээд байгаа. Үүний хариуд Умард Солонгос энэ үйлдлийг харин ч дайн өдөөсөн үйлдэл гэж харж байгаа гэдгээ илэрхийлэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ харгалзахгүйгээр хариу арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ кибер зэвсгийн тусламжтайгаар Умард Солонгосын пуужингаас хамгаалахаар төлөвлөж байна  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй