Япон улсын гадаад хэргийн сайд Таро Коно Бангладеш улсад хийх 3 өдрийн айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Айлчлалынхаа үеэр тэрээр Мьянмараас тус улс руу дүрвэн ирсэн Рохинжа үндэстнүүдэд санхүүгийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Үндэстний цөөнх хэмээн нэрлэгддэг Мусульман шашинтай Рохинжа Үндэстнүүд Мьянмараас Бангладеш улсыг зорин ойролцоогоор 600 мянга гаруй дүрвэгссэд, дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа талаар онцолсон юм. Мусульман шашинтай Мьянмарын Рохинжа үндэстнүүд шашин шүтлэгийн улмаас хавчигдан шахагдаж байгаа юм. Үүнд Бангладешийн эрх баригчид Рохинжа үндэстнүүдийн тосгоныг устгаж үгүй болгосон Мьянмарын цэргийнхнийг буруутгаж байгаа юм байна.
Эдгээр болон бусад асуудлаас болж дүрвэж ирсэн тус үндэстнүүдэд Японы гадаад хэргийн сайд туслах зорилгоор ойролцоогоор 18 сая америк долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна эдгээр дүрвэгсдийг эх орон руу нь буцаах тал дээр анхаарлаа хандуулан ажиллахаа илэрхийлсэн юм.
| Рохинжа үндэстэн дүрвэгсдэд Япон улс санхүүгийн тусламж үзүүлнэ | ||
| Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.